Monday, December 8, 2014

Иргэний сэтгүүл зүй гэж юу вэ

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, нийгмийн салбарын их дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болох Шууд ардчилал, иргэний оролцооны бодлогын баримт бичгийг олон нийтэд түгээн сурталчлах ажлыг дүүрэг, хороодод эрхлэн хэрэгжүүлэх Хөтлөгч багш-ийн 3 дахь шатны сургалтанд Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн сэтгүүлзүйн багш Н.Ариунзаяа Ph.D. лекц уншив.
  • Энгийн иргэдийн дотроос идэвтэй хэсгийг нэгтгэх замаар олон нийтийн ухамсарт хүч нэмж, зоригжуулахад сэтгүүл зүйг чиглүүлэх хөдөлгөөн мөн. Энэ нь иргэний сэтгүүл зүй олон талтай болохыг харуулж байгаа юм.
  • Олон нийтийн анхаарал татсан асуудлыг хэлэлцэхэд өөрийн ухамсараар оролцож дуу хоолойгоо илэрхийлэх идэвхи бүхий олон нийтийг буй болгох хөдөгөөн.
  • Нэг талаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл түгээх үйл явцыг илүү эрчимтэй болгож олон нийтэд хүрч ажиллах, нөгөө талаас иргэд тулгарсан асуудлууддаа хэрхэн хандаж, шийдвэрлэх арга замыг яаж эрж, хайж байгааг тодорхойлох оролдлого.
Эх Сурвалж: http://www.cityhall.gov.mn/cp/index.php/news-pages/2012-12-12-15-16-30/117-2012-12-19-07-31-48

Монголын сэтгүүл зүйн чанар ба шаардлага

Сүүлийн хориод жилд Монголын сэтгүүлд зүйд урьд өмнө үзэгдэж байгаа­гүй асар том өөрчлөлт гарлаа. Төрийн эрхийг барьдаг цөөхөн хэдэн хүний санаа сэтгэл, үзэл бодолд тохируулан нийтлэл, нэвтрүүлгийн агуулгыг цагдан хяна­даг Хэвлэл мэдээллийг хянах газрыг татан буулгаж, шинэ Үндсэн хуулиар иргэдийн язгуур эрх чөлөө болох үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулж, олон ургальч үзлийг тунхаглан зарлаж, иргэдийн ХМХ-ийг эрхлэн гаргах үйл ажиллагааг амар хялбар болгон, чөлөөт хэвлэлийг эрх зүйн үүднээс баталгаажуулсан “Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай” (1998) МУ-ын хууль батлагдсан нь манай оронд чөлөөт хэвлэлийн эх суурь тавигдаж, цаашид жам ёсоор хөгжих үүд хаалгаа нээж өгсөн билээ. Энэ бүхний үр дүнд сэтгүүл зүй, нэг талаар нийгмийг өөрчлөн шинэчлэх, ардчиллыг хөгжүүлэх, ил тод байдал, олон ургальч үзлийн индэр болох, нөгөө талаар өөрийнхөө үйл ажиллагааг нийгмийн өнөөгийн хэрэгцээ шаардлагын үүднээс өөрчлөн шинэчилж, зах зээлийн жам ёсны хөгжлийн дагуу зохицуулах зэрэг хоёр чухал зорилтыг нэгэн зэрэг шийдвэрлах шаардлага тулгарсан бөгөөд харьцангуй богино хугацаанд дээрх зорилтуудыг боломжийн төвшинд биелүүлсэн гэж хэлж болно. Үүний тод жишээ бол ОНМХ-ийн систем өөрчлөгдөж, ХМХ-ийн шинэ хэв маяг, сэтгүүл зүйн шинэ чиглэлүүд бүрэлдэн тогтохын зэрэгцээ сэтгүүл зүйн онол, арга зүйн бааз үндсээр нь өөрчлөгдөж, ардчилсан чөлөөт сэтгүүл зүйн үүргийг биелүүлж, үндсэн зарчмуудыг баримталж эхэлсэн нь манай сэтгүүл зүйн хөгжилд урьд өмнө байгаагүй цоо шинэ үзэгдэл, шинэ нийгмийн шинэ сэтгүүл зүй рүү хийсэн томоохон алхам юм.
 
  ОНМХ-ийн тоо богинохон хугацаанд эрс нэмэгдсэн нь нэг талаар, ХМХ-үүдийн хооронд мэдээллийн төлөө, хэрэглэгчдийн төлөө өрсөлдөөн бий болж, мэдээллийн шуурхай, хүртээмжтэй чанар, багтаамжийг дээшлүүлэх, ашигтай, идэвхтэй мэдээллийг нэмэгдүүлэх, бичлэгийн ур чад­варыг сайжруулахад эерэг нөлөө үзүүлсэн. Нийтлэл, нэвтрүүлгийн сэдвийн болон газар зүйн хамрах хүрээ өргөжиж, олон нийтийн санаа бодол, эрэлт хэрэгцээг харгалзсан мэдээ материалын тоо нэмэгдэж, аль ч ХМХ-ийн сэтгүүлч чөлөөтэй бичих боломж нээгдэж, сонин хэвлэлийн өнгө үзэмж, дүр төрх мэдэгдэхүйц сайжирч, менежментийн болон маркетингийн шинэ арга ажил­лагаа нэвтэрч эхэлсэн нь үүний тод жишээ юм. Монголын сэтгүүл зүйд ажиглагдаж буй ийм эерэг үзэгдлийг олон улсын нэр хүндтэй байгууллагуудын шинжээчид ч хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ бол бүх юм сайн сайхан байна гэсэн үг биш юм. Дээр дурдсан эерэг үзэгдлийн сүүдэртэй талыг бас бодож үзэх хэрэгтэй.
 
  Өнөөдөр нийтлэлийн чанар хэмээх ойлголт тоогоор, чанартай сэтгүүл зүй чанаргүй буюу шар сэтгүүл зүйгээр, хариуцлагатай сэтгүүл зүй хариуцлагагүй сэтгүүл зүйгээр, ёс зүйтэй сэтгүүлч ёс зүйгүй сэтгүүлчээр, саарал магтаал хов жив, гүжир гүтгэлгээр, бодит мэдээлэл сенсаац, туйлш­ралаар, гэгээтэй гэрэлтэй нийт­лэл, нэвтрүүлэг захиалгат мате­риа­лаар, ур чадвар сэтгэлийн хөөрөл, сэтгэхүйн ядуурлаар солиг­дож, ХМХ болгон, сэтгүүлч бүр олон нийтийн сэтгэхүйгээр тоглож, мэдээлэл болгоныг зоос­ны нүхээр, ашиг орлогын хэмжүү­рээр хардаг болов. Сэтгүүлчид тулга тойрсон хэдэн сэдвийн хүрээнд эргэлдэж, аар саар аахар шаахар зүйлийн араас хөөцөлдөж, бичлэгийн нэг л өнгө аяс хэв загварт баригдан, хэмжээ нь жижиг бол мэдээ гэж, асуулт хариулт орсон бол ярилцлага гэж, бичлэгийн төрлүүдийг хольж хутгасан бол эргэцүүлэл хэмээн андуурч, бичлэгийн хэдэн зүйлийн хүрээнээс хальж чадахаа байсан нь заримдаа “галзуу хүний тэмдэглэл” уншихад хүргэж байна.
 
     Үүнд олон хүчин зүйл нөлөөлсний дотроос цөөхөн хэдийг онцлон нэрлэвэл:
 
1. Чөлөөт сэтгүүл зүйн уламжлал, туршлагагүй манай орны хувьд энэ ойлголт цоо шинэ зүйл байсан бөгөөд сэтгүүлч-уран бүтээлчид ч, элитийн хүрээнийхэн ч, олон түмэн ч энэ талаар ихээхэн буруу зөрүү ойлголттой байсан нь чөлөөт хэвлэлийн төлөвшилд сөрөг нөлөө үзүүлсэн.
 
2. ХМХ-ийн тоо эрс нэмэгдэж, энэ салбарт мэргэжлийн бус хүн их хэмжээгээр орж ирсэн нь бичлэгийн ур чадвар, агуулга хэлбэрийн нэгдэл, найруулга зүй, бичлэгийн төрлийн хувьд сул, мэдээллийн эх сурвалж нь баталгаа нотолгоогүй, чанаргүй нийтлэл, нэвтрүүлэг олшроход хүргэсэн.
 
3. Хариуцлагатай сэтгүүл зүй жам ёсоороо хөгжих эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байгаа болон тун саяхан хүртэл сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн зарчим байгаагүй зэрэг нь санасан бодсоноо бичдэг, хүссэн бүхнээ хийдэг, хэвлэл мэдээллийг бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаах, өш хонзон авах, тооцоо бодох хэрэгсэл болгон ашиглахад хүргэж байна.
 
4. Сэтгүүлчдийн мэргэжлийн мэдлэг, хэлний боловсрол, бичлэ­гийн ур чадвар, нийгэм-улс төр, эдийн засгийн мэдлэгийн түвшин доогуур, мэдрэмж, сэтгэлгээний цар хүрээ хэт явцуу байна. Өнөөдөр ХМХ-д сэтгүүл зүйн анхны мэдэгдэхүүнгүй хүмүүс цөөнгүй ажиллаж байна. Үүнд нэрмээс болж буй өөр нэг зүйл бол 21 их, дээд сургуульд сэтгүүлч бэлтгэж, чанартай чанаргүй болов­сон хүчин олноор гаргаж байгаа явдал юм.
 
5. Нөлөө бүхий ХМХ-үүдийн ард улс төрийн тодорхой нэг нам, хэсэг бүлэг хүмүүс, улс төрчид, томоохон бизнесмэнүүд байдаг бөгөөд сонин хэвлэл, телевизүүд тэдний удирдамж, зааварчилгаар үйл ажиллагаа явуулж, үзэл бодолд нь тааруулан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж, захиалгаар бусдын нэр хүндийг гутаах, өөрсдийг магтуулах, сурталчлах зэвсэг болж хувирснаас мэдээл­лийн тэнцвэрт байдал алдагдаж, сонины зай талбай, эфирийн үнэт цаг өш хонзон авах, тооцоо бодох, улс төрийн болон эдийн засгийн ашиг хонжоо хайх талбар болжээ. Цаашид энэ асуудлыг нааштай шийдвэрлэхэд нөлөөлж боло­хуйц хэдэн саналыг дэвшүүлж байна.
 
Үүнд:
 
1. Редакцийн дотоод хяналтыг хүчтэй болгох шаардлагатай. Энэ бол агуулгад тавих цензур биш, хэрэглэгчдэд мэдээллийн чанартай бүтээгдэхүүн өгөх, сэтгүүлчдийг ямар нэгэн зөрчилд орохоос урьдчилсан сэргийлэх, ХМХ-ийн болон сэтгүүлчдийн нэр хүндийг дээшлүүлэх, олон түмний сэтгүүл зүйд итгэх итгэлийг улам бататгах, наад зах нь үг үсгийн, найруулга зүйн алдаагүй материал өгөх боломжоор хангадаг механизм юм.
 
2. “Сэтгүүлчдийн ёс зүйн зарчим”-ыг бүх уран бүтээлчид үйл ажилла­гаандаа мөрдлөг болох замаар өөрийн хяналтыг бий болгох шаардлагатай. МСНЭ хэвлэл мэдээллийн байгуул­лагуудтай хамт­ран энэхүү ёс зүйн зарчмыг практикт хэрэгжүүлэх, зөрчсөн тохиол­долд хариуцлага тооцох механизмыг бий болгох ёстой. Энэ бол сэтгүүлчийн ёс зүйн зөвлөл, эсвэл Хэвлэлийн консул байж болно.
 
3. Сэтгүүлчийг бэлтгэх, давтан бэлтгэх асуудлыг чанарын цоо шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байна. Мөн сэтгүүлчдийг мэргэжлийн болон бусад шинжлэх ухааны шинэ мэдээллээр хангах, сэтгүүл зүйн төдийгүй бусад салбар, чиглэлээр давтан бэлтгэх шаардлагатай байна.
 
4. Орон нутгийн иргэдийг мэдээл­лээр хангах зорилго бүхий аймгуудын ХМХ-үүдийн байдал туйлын хүнд, үйл ажиллагаа нь нийгмийн өнөөгийн хэрэгцээ, шаардлагаас хол хоцорсныг анхаарах цаг болжээ. Дэлхий дахин электрон сэтгүүл зүйн оргил үед хүрч, иргэний сэтгүүл зүйг бүх талаараа хөгжүүлэхийн төлөө зүтгэж буй даяарчлалын эрин зуунд манай орон нутгийн сэтгүүл зүй сард нэг удаа гардаг халтар сонин, долоо хоногт ганц хоёр удаа нэвтэрдэг чанаргүй радио, теле нэвтрүүлгээр хязгаарлагдах ёсгүй.
 
5. Өнөөдөр ХМХ-ийг жинхэнэ утгаараа хөгжүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлого, бодитой тус дэмжлэг алга байна. Үүнийг бид юуны өмнө хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, татварын бодлоготой холбож тайлбарлах хэрэгтэй юм. “Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай” хууль чөлөөт хэвлэлийн оршин тогтнох үндсэн асуудлыг шийдвэрлэж чадаагүй учраас сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалсан, бас тэдний үүрэг, хариуцлагыг нь тодорхой тусгасан, мэдээллийн эх сурвалжийг хамгаа­лах, мэдээлэл олж авах эрх, үүргийг баталгаажуулсан хууль гаргах шаардлагатай байна.
 
6. Сэтгүүл зүйн судлал, шүүмж­лэлийг хөгжүүлж, эрдэмтэн судлаач­дын хүчийг нэгтгэн ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, ур чадварт далайцтай судалгаа хийхийн шаардлага улам бүр нэмэгдсээр байна. Сэтгүүлчдийн бүтээлд бодитой үнэлэлт өгч, алдаа дутагдлыг илрүүлж, арил­гах арга замыг зааж өгдөг сэтгүүл зүйн шүүмжлэл зогсонги байдалд орсон нь чанаргүй нийтлэл, нэвтрүүлэг олшроход нэрмээс болж байна. Сэтгүүлчийн уран бүтээ­лийн барометр болох ёстой сэтгүүл зүйн шүүмжлэлийг хөг­жүүлж, шинэ шатанд гаргахад эрдэмтэн судлаачид, сургалт-судалгааны байгууллагууд ихээ­хэн анхаарч, санаачлагатай ажил­лах шаардлагатай байна.
 
7. Телевиз байгуулахад оруулж буй гадаадын хөрөнгийн хэмжээнд лимит тогтоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, оруулж буй хөрөнгийн хэмжээний хувийг тодорхой зааж өгсөн, тэр нь олон түмэнд ил тод байх ёстой гэсэн үг юм. Энэ бол телевизүүд гарааны ижил нөхцөлд үйл ажиллагаа явуулах, үзэгчдийн болон чанартай нэвтрүүлгийн төлөө өрсөлдөөнийг жинхэнэ утгаа­раа бий болгоход нөлөөлөх болно.

Эх Сурвалж: http://tsagtur.mn/2010-02-02-03-46-32/

ЭЛЭГНИЙ ТУХАЙ ЯРИА

"Маргаашийн сэтгүүлчид өнөөдөр бичиж байна" 10 дахь цувралаас...
ЭЛЭГНИЙ ТУХАЙ ЯРИА
(Шог найруулал)
Би гэдэг хүн Сэтгүүл зүйн ангид сурдаг болсноосоо хойш телевизор гэдэг хэрэгсэлтэй их л ойр харьцаж орой бүр л зурагтны өмнө хэвтэж, удирлага солин цагийг өнгөрүүлдэг болсон. Нэгэн удаа би ийм нэвтрүүлэг үзлээ. Энгэр задгай шахам цамц өмссөн, ажил хийж яваа гэхээсээ илүү хаа нэгтээ цэнгээний газар сууж байна уу гэлтэй сэтгүүлч урьд өмнө нь харж, үзэж, сонсож байгаагүй нэг эрхмээс чухалчлан ярилцлага авч байх юм. Энэ хоёр хүний элдэв яриа сонирхлыг минь хачин ихээр татаад явчихав. Тэр сэтгүүлчийн үсээ хаялах, хөлөө ачих, үе үе камерийн өмнө “поз” авах энэ тэр бол дэндүү мундаг. Сэтгүүлч чухам яах гэж энэ хүнийг нэвтрүүлэгтээ урьсан нь ойлгогдсонгүй. Тэрбээр оролцож буй хүнээ сайн судлаагүй юу эсвэл угаасаа түүнд огт хамаагүй юм уу, ямар ч байсан нэг тийм үл тоосон байдалтай хандана. Би дундаас нь үзэж эхэлсэн болохоор тэгж харагдсан ч байж магад. Сэтгүүлч:
-Мэдээж хүн ганцаарддаг. Та ганцаардсан үедээ яадаг вэ?
-Ганцаардсан үедээ юу? Элгэн хадан дээр суугаад элдвийг боддог. Лхагвасүрэн гуайн “Элгийг чинь цөмлөн шингэнээ эх орон минь” гээд шүлэг байдаг даа. Нэг тиймэрхүү л.
-Эх орон гэснээс, гадаадад суугаа монголчууд маань эх орондоо ирэх болов уу? Та юу гэж бодож байна?
-Ирэлгүй дээ. Элэг нь байхад тэд маань эргээд л ирнэ.
-Та хамгийн сайхан үйлийг нэрлээч гэвэл юуг хэлэх вэ? Мэдээж нэг юм байгаа даа.
-За даа, ер нь хамгийн сайн үйл гэвэл элэгний донор болох юм даа.
-Элэгний донор гэж сэтгүүлч үгэндээ хахах мэт гацснаа, За за дараагийн асуултандаа оръё. Танд тохиолдсон хамгийн аймшигтай зүйл юу вэ?
-Аавын маань анхны онош элэгний вирус байсан. Тэр л их аймшигтай гээд нөгөө эрхмийн харц их гунигтай болов. Сэтгүүлч ч гэсэн түүний гунигт автав.
-Аав чинь тэгээд ?
-Өнгөрчихсөн. Сэтгүүлч гэнэт сэхээ авсан бололтой.
-Жаахан эвгүй яриа руу орчихлоо. Танд тохиолдсон сонин хачин гайхмаар зүйл гэвэл та юу хэлэх вэ?
-Гайхах аа? гээд нөгөө эрхэм одоо л нэг гайхаж байна уу гэлтэй царайлж, энэ тэгээд ярилцлагад хамаатай юмуу ? гэхэд: Сэтгүүлч:
-Үгүй ээ зүгээр л гээд дуугүй болов. Мань эрхэм жаал бодож байснаа хэлж гарав.
-Би нэг ШУ-ны холбогдолтой сэтгүүл уншиж байгаад халимны элэг хоёр тонн жинтэй гэдгийг мэдээд их гайхсан гэхэд сэтгүүлчийн царай хувьсхийлээ. Гэтэл мань эрхэм буруу ярьчихав уу гэсэн шиг гэлбэлзэж,
-Өөр бас нэг юм бий л дээ. Сая намайг гадаа сууж байхад чи ирээд “Элгэн хорвоо” телевизээс явж байна. Та манай шууд нэвтрүүлэгт ороодхооч. Юу ч ярьсан яахав” гэхээр чинь их гайхсан шүү гэхэд сэтгүүлч бантсан бололтой хулмалзсанаа худлаа инээмсэглэв.
-Яагаад?
-Учир нь миний нэрийг Түмэн –Элэг гэдэг гэв. Тэгтэл сэтгүүлч:
-Ямар сонин нэр вэ? Та байн байн л элэгний тухай яриад байх юм. Элэг ер нь хүний гол эрхтэн үү?
-Эрхтэнд хамгийн гол гэсэн ангилал байхгүй л дээ. Бүгд л гол. Гэхдээ хүн хамаргүй, чихгүй, ухаангүй, бодлогогүй байж болно. Харин элэггүй л байж болохгүй.
-Тийм байх. Та залуусдаа хандаж үг хэлэхгүй юу?
-Надаас үг сонсох залуу ч гэж юу байхав. Гэхдээ сонсвол эцэг эхийнхээ элгийг бүү эмтлээрэй л гэж хэлнэ дээ.
-Одоо танаас дараагийн асуултаа асууя. Таны хамгийн дуртай зүйл?
-Элэг авмаар онигоо...
-Тэгвэл дуртай шүлэг?
-“Элгэндээ наа энгэртээ тэвэр...” гэхэд сэтгүүлч түүний яриаг тасалж
-Ингэхэд танай гэр бүлийн хүн юу хийдэг вэ?
-Дотрын эмч гэхэд сэтгүүлч ихэд олзуурхан
-Сүүлийн хариулт чинь их аятайхан боллоо элэгний тухай ярьсангүй гэхэд нөгөө эрхэм “Сэтгүүлч ёстой тэнэг” гэсэн шиг толгой сэгсэрнэ. Сэтгүүлч:
-Та бид хоёрын яриа байсхийгээд л нөгөө бөөсний тухай ярьдаг онигоо шиг болчихоод байна л даа. Та тэр онигоонд итгэдэг үү?
-Яалаа гэж итгэх вэ дээ. Тэр чинь онигоо шүү дээ. Харин бөөсөнд элэг байдаг гэвэл би ёстой итгэхгүй шүү гэхэд сэтгүүлч хэлэх үг нь олдохгүй бололтой камер руу хэд хэд хялам хийснээ хоолойгоо засан:
-Та ямар хоолонд дуртай вэ?
-Шарсан элэг гэхэд сэтгүүлч бүр нам дуугүй болсноо хурдхан шиг сэхээ авч,
-Та ерөөсөө... за за та нэг дуу дуулаач? Эр хүн наадамд гурван даваатай найранд гурван дуутай гэдэг дээ гэхэд мань эрхэм хоолойгоо засан:
-Элэг зүрхнээс уяатай, Энхрий Монгол нутаг гээд явж байсан чинь эфир гэнэт хаагдаж дэлгэцэнд олон өнгийн зураас гарлаа. Би бүр эвхэрч унав. Хэвлийгээр татчихаад тэнийсэнгүй. Сүүлдээ амьсгаа ч авч чадахгүй болчихлоо. Тэгтэл харин тэд дүрсээ хаасан ч дуугаа хаасангүй.
Нэг эрийн хахир дуу гарч байна. “Энэ нэг мангар юмыг хэн эфирт гарга гэсэн юм. Хаанаас олоод ирэв” гээд нөгөө эрхэм рүү хандаж байгаа бололтой.
-Чи ч гэсэндээ хүн доромжилж байгаа юм уу, хайшаа юм, элэг элэг гээд солиороод байх юм. Үзэгчид гэдэг чинь чамд доромжлуулаад сууж байдаг юм уу гэхэд нөгөө эрхмийн дуу гарч: Үзэгчдийг хамгийн их доромжилдог нь та нар шүү. Хэнийг ч хамаагүй авчирч, хэнд ч хэрэггүй юм ярьж, цаг үрж суудаг нь та нар биз дээ. Та нарын ядаж зарим нь ухамсраараа хаагдвал ядаж цахилгаан хэмнэгдэнэ шүү дээ гэх нь дуулдаад телевизорын дуу тасрав. Харин завсаргүй инээж байсан би гэнэт инээхээ болилоо. Инээдмийн эмгэнэл гэж...
МУИС, Сэтгүүл зүйн 3-р курс Э.Гэрэлмаа

Эх Сурвалж: https://www.facebook.com/pages/%D0%9C%D0%A3%D0%98%D0%A1-%D0%9D%D0%A8%D0%A3%D0%A1-%D0%A1%D1%8D%D1%82%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB-%D0%B7%D2%AF%D0%B9%D0%BD-%D1%82%D1%8D%D0%BD%D1%85%D0%B8%D0%BC/528408370537457

Онлайн сэтгүүл зүй уламжлалт сэтгүүл зүйг өөрчилж байна

ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • Онлайн мэдээллийн хэрэгслийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна
  • МХХ-гийн судалгаагаар 2012 онд 30, 2013 онд 68, 2014 онд 100 гаруй мэдээллийн вэб сайт
  • Жилд дунджаар 40 гаруй мэдээллийн хэрэгсэл шинээр нээгдэж байгаагийн дийлэнх нь цахим /Эх сурвалж: МХХ/
ХЭРЭГЛЭГЧИЙН ХАНДЛАГА
  • Мэдээллийн технологийн хувьсал, хүртээмжээс шалтгаалж, хэрэглэгчийн мэдээлэл авах эх сурвалж өөрчлөгдөж байна
  • 1988 онд радиогоос, 1997 онд сонин, 1999-2011 он хүртэл ТВ-ээс мэдээллээ авч байсан иргэд 2011 оноос интернэтээс мэдээллээ авдаг болсон /эх сурвалж МХХ/
ЭНЭ ЧИГ ХАНДЛАГААС ХАМААРСАН ӨӨРЧЛӨЛТ
  • Монголын хэвлэлийн зах зээл дэх мэдээллийн хэрэгслийн бүтэц
  • Салбарын боловсон хүчний бүтэц
  • Мэдээллийн агуулга
  • Хэрэглэгчийн бүтэц
  • Хамгийн гол өөрчлөлт нь сэтгүүлчид тавигдах шаардлага 
Цахим үеийн сэтгүүлч
  • Шуурхай байх
  • Гэрэл зургаа авдаг байх
  • Шаардлагатай бол видео дүрс авах
  • Техникийн мэдлэгтэй байх
  • Цахим сүлжээг сайн ашигладаг байх
  • Энэ бүх шаардлагыг хангаж байж цахим эринд тэсч үлдэнэ
Цахим үеийн мэдээллийн хэрэгсэл
  • Хэвлэмэл хэвлэл буюу сонин, сэтгүүлийн хувь жилээс жилд буурч байна
  • Хэвлэмэл болон цахим хоёр хувилбарыг сонгож байгаа ч аль аль нь төдийлөн амжилттай биш
  • Цахим хэлбэрийг төлбөртэй болгох
Менежментийн шинэ хэлбэрийг шаардаж байна
  • Хосолмол контент- текстэн мэдээ, видео дүрс, гэрэл зураг хавсарсан
  • Мэдээнээс гадна “туслах” бизнестэй байх /News corporation мэдээний бизнесээс 20 хувийн орлого олж бусад орлогоо хиймэл дагуул, киноны орлого-20th Century Fox, Washington Post компанийн хувьд сонин, сэтгүүл нь орлого нь буурч байгаа ч боловсролын салбарын Kaplan Education-оос 50 хувийн орлогоо олж байна
Цахим үеийн зар сурталчилгаа
  • Хэвлэмэл хэвлэлийн хувь буурсан нь сурталчилгааны орлогод шууд нөлөөлж байна
  • Уламжлалт мэдээллийн хэрэгслүүдээс сурталчилгааны урсгал Google, Yahoo, Youtube рүү шилжиж байна
  • Уламжлалт хэвлэлийг бодвол сурталчилгааг илүү өнгө үзэмжтэй, илүү сонирхолтой хэлбэрээр, хямд үнээр, илүү олон хүнд хүргэх боломжийг цахим хэвлэл олгож байна
Сэтгүүлчдийг дуэльд дуудаж байна
  • Блог, олон нийтийн сүлжээ нь сэтгүүлчийг дуэльд дуудаж байна
  • Жиргээчдийн мэдээллийг нягтлах, нотлох байдлаар сэтгүүлчид ажиллах нь түгээмэл болж байна
Эх Сурвалж: http://www.news.mn/content/197371.shtml

Сэтгүүлзүй гэж юу вэ? Үүсэл гарал, мөн чанар

Сэтгүүлзүйн онолын үндэс гэдэг нь грекээс гаралтай propadio мэдлэгийн замыг заагч гэсэн утгатай үг юм. Хүн төрөлхтний түүхэн цаг үеийн туршид зайлшгүй хэрэгцээ шаардлага гэсэн үг урган гарч ирсэн. Энэ олон хэрэгцээ шаардлагын зөвхөн нэг нь “Мэдээлэл солилцох хэрэгцээ” юм. Энэхүү хэрэгцээ үүссэнээс үүдэн Сэтгүүлзүй буюу журналистика үүсэн хөгжжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн гол хүчин зүйл бол хэл яриа юм.
Хэл яриа үүсэн хөгжихөд:
1. Үг хэл бий болсон
2.   Бичиг үсэгтэй болсон
3. Ном хэвлэл бий болсон зэргээс үүдэн эдгээр нь мэдээллийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх болжээ.
20-р зууны үед Германы эрдэмтэн Иоган Гутенберг библийн судрыг хэвлүүлснээр анхны номын эхийг тавьсан гэж үздэг. Тэгвэл 1470 онд Германы Кельн хотод сүүлийн үеийн мэдээнүүдийг эмхтгэн нийтэлсэн нь анхны сонин байлаа. Ийнхүү анх  Европын орнуудад тогтвол хэвлэл үүссэн. Анхны тогтмол хэвлэлүүд нь бүх төрлийн мэдээллийг өөртөө агуулж байсан бөгөөд өргөн хүрээг хамарч байжээ. Журналистика буюу Сэтгүүлзүйн салбар шинжлэх ухаан нь мэдээллийг цуглуулах, боловсруулах, олон түмэнд хүргэх зайлшгүй шаардлагаас үүдэн гарчээ. 19-р зууны эхэн үеээс мэдээллийн агентлагууд үүсэж эхэлсэн. Энэ нь СЗ-үйн хөгжилд хүчтэй нөлөөлсөн.
-1835 онд Францад “Гвас” агентлаг байгуулагдав.
-1849 онд Германд “Вольф”
-1851 онд Англид “Рейтер”
Эндээс буюу 19-р зуунаас эхлэн СЗ-үй нь биеэ даасан шинжлэх ухаан болон хөгжжээ. Өнөөгийн байдлаар Юнескогийн мэдээлснээр 200 гаруй оронд мэдээллийн агентлаг бий болжээ. Эдгээрийн ихэнх нь нийгэм, улс төр, цаг агаар, спорт гэх зэргээр мэдээллийг дагнан төрөлжүүлсэн агентлагууд юм. Дэлхийд өнөөдөр 500,000 орчим радио ТВ-ийн станци, 1,5 тэрбум радио хүлээн авагч, 600 сая ТВ, өдөр тутмын 10,000 гаруй сонин хэвлэл байна.

Эх Сурвалж: http://setguulzui-jurnalistika.blogspot.com/2011/11/blog-post_07.html

Телевизийн сэтгүүл зүй

Телевизийн
сэтгүүл зүй

Телевизийн үүсэл, хөгжил
Телевиз бол мэдээллийг бичвэр, дуу, дүрс, үйл хөдлөл зэрэг олон сувгийн хамсал байдлаар дамжуулдаг олон түмэнд нөлөөлөх асар их хүчтэй, ирээдүйтэй хэрэгсэл юм. 
Иймээс ч телевиз үүссэн нь XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн техникийн шинжлэх ухааны гарамгай ололтуудын нэг гэж тооцдог.

Хүн төрөлхтөн анх телевиз (television) гэдэг үгтэй танил болсноор эдүгээ 106 жил, телевизийн өргөн нэвтрүүлэг эхэлснээр дал шахам жил өнгөрчээ.
Television гэдэг нь tele-алс, хол хэмээх утгатай грек үг, visio буюу үзэгдэх, харагдах гэсэн утгатай латин үгнээс гаралтай. 
Зураг дүрсийг долгионоор дамжуулж болох тухай янз бүрийн онолд эрдэмтэд эсрэг тэсрэг байр суурьтай ханддаг байжээ. 1884онд Германы эрдэмтэн Пол Нипковыг дүрсийг зайд дамжуулах анхны практик шийдлийш олсон гэж үздэг байна. Харин телевизийн тогтмол өргөн нэвтрүүлэг эхэлсэн тухай янз бүрийн эх сурвалжид янз бүрээр бичсэн байдаг. 
Дэлхийн II дайн телевизийн хөгжлийн хурдыг нэг хэсэгтээ сааруулсан байна. 

Анх 1910 онд Оросын эрдэмтэн, зохион бүтээгч Б.Н.Розинг Петербургийн техникийн дээд сургуульд цахилгаан соронзон долгионы аппарат туршиж, улмаар уг аппаратын тусламжтайгаар 1911 онд телевизийн анхны нэвтрүүлгийг үзүүлсэн түүхтэй. 
Манай оронд телевиз үүсгэн байгуулах бэлтгэл ажил 60-аад оны дунд үеэс эхэлжээ. МАХН-ын Төв Хорооны шийдвэрийн дагуу 1967 оны 9 дүгээр сарын 27-нд зурагт радиог байнгын ашиглалтад хүлээн авснаар манай оронд теле сэтгүүл зүй үүссэн гэж үздэг. Монгол телевиз энэ өдөр “манай анхны зочин” нэвтрүүлгээр нийтлэл, уран бүтээлийнхээ түүхийг эхэлсэн байна.Монгол телевизийнхэн ийнхүү уран бүтээлээ дөнгөж эхэлж байсан 1967 оны сүүлийн гурван сард арав шахам нэрийн бие даасан томоохон нэвтрүүлэг бэлтгэсэн байна.

1971 онд багачуудад зориулсан “маамуу нааш ир”, сурагчдад зориулсан “зөгнөл”, болон “спорт”, “түмний хурц хараа”, “бүсгүйчүүл”, “монголын сайхан орон”зэрэг нэвтрүүлгийг шинээр бэлтгэн үзүүлсэн байна. 1971 оны 12 дугаар сарын 2-нд “Телекино” үйлдвэр ашиглалтад орсон нь монгол телевизийн нийтлэл, уран бүтээлийн чанарыг сайжруулахад онцгой ач холбогдолтой болов. Монгол телевизийн хөгжлийн түүхийг:
Сэтгүүл зүйн мэдээлэл түгээх арга барил, ур чадварын өсөлт 
Техникийн дэвшил нэвтэрч, нэвтрүүлгийн технологид гарсан ахицдэвшил гэсэн хоёр чиглэлээр тоймлон дүгнэдэг. 

Ур чадварын өсөлт дэвшилтийг:
Бэлтгэл туршилтын үе 1967-1970
Уран бүтээлийн шинэ эрэл хайгуулын үе 1971-1976
Теле сэтгүүл зүйн арга барил жигдэрч төлөвшсөн үе 1977-1985
Нийтлэл нэвтрүүлэгт өөрчлөн байгуулалтын үзэл санаа нэвтэрсэн үе 1986-1989
Ардчилсан хувьсгалын үзэл санаа, үйл явц нийтлэл, нэвтрүүлгийн гол сэдэв болсон үе 1990 оноос хойш
Теле сэтгүүл зүйд техникийн дэвшил нэвтэрсэн үе
Гэрэл зураг ба дугуй дүрс голлог яриа ихтэй шууд нэвтрүүлгийн үе 1967-1970
Дуутай дүрс зонхилон том цуврал нэвтрүүлэг, бие даасан уран бүтээл туурвиж эхэлсэн үе 1971-1977
Телевизийн нэвтрүүлгийг өнгөт дүрсэд шилжүүлсэн үе 1976-1980
Телевизийн нэвтрүүлгийг өнгөт дүрсэд бүрэн шилжүүлсэн үе 1981 онооёс хойш гэж ангилдаг байна.

Телевизийн систем бүрэлдсэн нь
XX зууны хамгийн нөлөөтэй, хамгийн хүчирхэг мэдээллийн хэрэгслээр телевиз тодорчээ. Анх 1992 онд “Телекино” үйлдвэрийн суурин дээр “Улаанбаатар ТВ” байгуулагдаж, үүнтэй зэрэгцээгээр “Чөлөөт телевиз”, “ Мэдээлэл арилжааны чөлөөт суваг”, “Жолоо”зэрэг хувийн бие даасан теле студи, суваг нэвтрүүлгээ цацаж эхэлснээр Монголд телевизийн систем бүрэлдэн тогтох эхлэл тавигджээ. 
1990 оноос мэдээллийн хэрэгслийн тоо ер бусын хурдацтай өслөө. 1992 онд байгуулагдсан телевизийн дээрх студи, сувгуудаас өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь “Улаанбаатар ТВ” юм. 1993 онд “МN-25 суваг”, 1996 онд “Бүргэд” телевиз, 1997 онд “Ноён” телевиз тус тус байгуулагдаж нийслэл хот дүүргүүдэд нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байна. 

Монголын телевизийн өнөөгийн тогтолцоог өмчлөлийн хэлбэрээр нь: 
Төрийн мэдлийн телевиз (Монголын үндэсний телевиз)
Хувийн, чөлөөт телевиз (МN-25 суваг, “А-Жи-Би”, “Нарны хүлэг”)
Гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан телевиз (Бүргэд ТВ)
Байгууллагын телевиз (“Номин” телевиз) хэмээн дөрвөн үндсэн ангилалд хуваан үзнэ.


Телевиз үзэгч гэж 
хэн бэ?
гэсэн асуулт гарч ирэх нь зайлшгүй. Энэ асуултад судлаачид мөн л олон янзаар хариулдаг. Шведийн судлаач Петр Лунт “Үзэгчид бол чиний хамгийн сайн найз, том шүүмжлэгч, телевизийн уран бүтээлчийн ажлын үр дүнг үнэн бодитой дүгнэх хамгийн лут шүүгч мөн” гэжээ. Телевизийн дэлгэцээр аливаа асуудлыг яаж тавина, үзэгчдийн сэтгэл зүйд тийм байдлаар нөлөөлж байдаг. 

Телевизийн сэтгүүл зүйн ур чадварын асуудлыг авч үзэхэд түүний өөрийнх нь уран сайхны онцлог, тэнд ажиллаж байгаа сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар гэсэн хоорондоо уялдаатай боловч харьцангуй бие даасан хоёр ухагдахуунд анхаарлаа хандуулах хэрэгтэй болдог.
Телевиз амьдралын гоо сайхныг өвөрмөц яруу хэрэглүүрээр нээн харуулах уран сайхны өргөн боломжтой. Телевизийн энэ өвөрмөц, содон чанар урлаг мэдээллийн салбарынхны анхаарлыг татаж 1950-иад оны үеэс “Телевиз нь урлагийн шинэ төрөл үү, эсвэл соёл түгээх техник хэрэгсэл үү?” гэсэн асуудал хүчтэй тавигдсан байна. Гоо зүйн энэ онцлог зарчмаараа телевиз нь киноноос илүү өндөр шаардлагатай байдаг. 
Теле сэтгүүл зүйн ур чадварын өсөлт
Өөр нэг томоохон өөрчлөлт нь телевизийн улс төр, нийтлэлийн нэвтрүүлгүүд ба уран сайхны бүтээлүүдийн хооронд ойртож ижилсэх үйл явц илт болж байгаа явдал.
Дэ. Мягмарсүрэн энэ хандлагын илэрч байгаа онцлогийг тэмдэглэхдээ:
Зохиогч бие хүний идэвхитэй оролцоо, тодруулбал үйл явдалд идэвхитэй оролцож, зөвхөн мэдээлэх төдий биш, харин утга учрыг нээж таниулсан, цаашдын өрнөлтийг цэгнэн дүгнэсэн бүтээлч байр суурь нэмэгдэж байгаа.
Телевизийн нэвтрүүлгийн шууд сурвалжлагын хэлбэр нь баримтат киноны бүтээлд өргөн дэлгэрч байгааг дурьдсан байна.
Өнөөдөр олон ангит кино, жүжиг, концерт, дуу хөгжмийн элдэв шоу нэвтрүүлэггүйгээр телевизийг төсөлөх аргагүй юм. 
Теле сэтгүүл зүйн хоёр дахь чухал тал нь сэтгүүлчдийн өөрсдийнх нь мэдлэг чадварын түвшин юм. Түүнчлэн Берлиний их сургуулийн проф.Бредли “Сайн сэтгүүлч болоход гурван зүйл шаардлагатай. Энэ нь авьяас, мэдлэг, хөдөлмөр юм” гэсэн байхад залуу сэтгүүлчдэд зориулсан гарын авлагад “Сэтгүүлчдэд зайлшгүй шаардлагатай чанарууд нь цаг хугацааны мэдрэмж, үнэнч шударга, өөртөө итгэлтэй байх чанар, ёс суртахууны туйлын гүнзгий төлөвшил ” хэмээн заажээ. Энэ бүхнээс харахад сэтгүүлч гэдэг нь гүнзгий өргөн мэдлэг, тал бүрийн боловсрол, байгалийн авьяас, ёс суртахууны өндөр төлөвшил бүхий бүтээлч бие хүн юм.

Телевизийн сэтгүүлч сонин, радиогийн сэтгүүлчээс эрс өөр, нийтлэг орчинд ажилладаг. Энэ орчин нь сэтгүүлчээс ажил мэргэжлийн өвөрмөц хандлага, арга барилыг шаарддаг. 
Телевизийн энэхүү өвөрмөц шинж нь:
Түүний нийтлэг чанар
Итгүүлэн үнэмшүүлэх чадвар
Нэвтрэх чадвар болно.

Телевизийн нэвтрүүлэг 
Дүрс+Үг яриа+Дуу чимээ+Хөгжим+Чимэглэл+Тайз засал+Дэлгэц+Монтаж 
гэсэн хэрэглүүрээр бүрддэг.

Телевизийн итгүүлэн үнэмшүүлэх чадвар хүний хамгийн чухал мэдрэмжид нөлөөлдөг онцгой шинжтэй нь холбоотой байна.
Do you believe everything you see on TV? 

Өнөөдөр телевиз үйл ажиллагааныхаа чиглэл, туурвиж байгаа бүтээлийнхээ шинж чанараар мэдээллийн телевиз (Journalism), уран сайхны телевиз (Entertainment) гэсэн хоёр чиглэлээр хөгжиж байна.
Телевизийн бие даасан нэвтрүүлэгт хамгийн чухал бөгөөд бүхний эхлэл нь зохиол байдаг. Өнөөдөр телевизийн зохиолын сурвалжлага, ярилцлага, тойм гэсэн гурван хэлбэрийг түгээмэл ашиглаж байна.
Теле нэвтрүүлгийн ур чадварт редакторын үүрэг их бий. Өнөө үед редактор хүн зөвхөн сэтгүүлч төдийгүй урлаг судлаач, улс төрч, хөгжмийн зохиолч гэх мэт янз бүрийн мэргэжлийн хүн байж тухайн салбарынхаа нэвтрүүлгийг хариуцдаг байх нь илүү үр дүнтэй болж байна.


Телевизийн нийтлэлийн үр нөлөөтэй сонирхолтой зүйлийн нэг нь теле найруулал байдаг.
Теле найруулал нь сонин радиогийн найруулалтай төстэй боловч баатрын үйл амьдралыг дүрсээр харуулдгаараа онцлогтой. Теле найруулалд оролцож буй хүмүүсийн үг яриа нь бүтээлийн агуулгад нийцсэн, энгийн хүүрнэл байхын хамт аль хэсгийг нь дүрээр авч, аль хэсэгт нь яриа оруулах вэ? Гэдгийг бодож зохиолдоо нарийн тусгах нь бүтээлийн чанарт сайн нөлөө үзүүлдэг. Теле найрууллын үндэс нь мэдээж хэрэг зохиол, түүний бүрдлийн үндсэн хэсэг болох зохиогчийн эх бичвэр байдаг.
Эх Сурвалж: https://prezi.com/5uepmzw6drzc/presentation/

Эрэн сурвалжлах сэтгүүлзүй


Эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж юу вэ? Үүнийг хэрхэн хийх вэ? Яагаад үүнийг хийх ёстой вэ? Уотергэйтийн тохиолдол буюу эрэн сурвалжлах сэтгүүлзүйг тодорхойлсон тэр мөчөөс хойш хагас зуун жил өнгөрсний дараа ч олон нийт төдийгүй сэтгүүлчид өөрсдөө ч сэтгүүлзүйн энэ төрөл зүйлийн талаар санал нэгдэж чадаагүй байгаа билээ. Бид юу гэж бодож байна вэ гэвэл:

Эрэн сурвалжлах сэтгүүлзүй аливаа далд асуудлыг олон нийтэд ил болгоход чиглэдэг. Ийнхүү далд орсон мэдээлэл нь хэн нэгний эрх мэдлээ урвуулан ашигласантай холбоотой байж ч болно, эсхүл зүгээр л ойлгоход хэцүү, замбараагүй олон мэдээллийн дунд гээгдсэн байж болно. Эрэн сурвалжлах сэтгүүлзүй нууц болон нээлттэй эх сурвалжийн аль алиныг нь ашигладаг.

Уламжлалт сэтгүүлзүй ихэнхдээ, эсвэл бараг бүхэлдээ өөр хэн нэгний өгсөн мэдээллээс хамаарч байдаг (цагдаа, Засгийн газар, компаниуд гэх мэт). Өөрөөр хэлбэл энэ нь ихэнхдээ ирсэн мэдээлэлд өгөх хариу үйлдэл буюу идэвхгүй маягийн сэтгүүлзүй байдаг гэж хэлж болно. Харин эрэн сурвалжлах сэтгүүлзүй тухайн сурвалжлагчийн санаачлагаар, идэвхтэй эрэл хайгуул, бүтээлч ажиллагааны үр дүн байдаг. (Тийм ч учраас эрэн сурвалжлах сэтгүүлзүйг заримдаа идэвхтэй сэтгүүлзүй хэмээн нэрлэдэг.)

Уламжлалт сэтгүүлзүй бол бодит ертөнцийн дүр зургийг байгаа чигээр нь аль болох объектив байдлаар дамжуулахыг зорьдог. Эрэн сурвалжлах сэтгүүлзүй бол үнэн бодит болохыг нь хэн ч хүлээн зөвшөөрөхүйц тийм баримт мэдээлэлд тулгуурлан ертөнцийг өөрчлөх хувийн зорилго сонирхлын төлөө тэмцдэг.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүй бол уламжлалт сэтгүүлзүйн сайжруулсан хувилбар гэж зарим мэргэжилтэн хэлдэг л дээ. Сэтгүүлзүйн энэ хоёр төрлийн аль аль нь хэн, юу, хаана, хэзээ

гэсэн элементүүдэд анхаарлаа төвлөрүүлдэг нь үнэн. Харин уламжлалт сэтгүүлзүйн тавдахь элемент буюу “яагаад?” гэдэг нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйд “хэрхэн?” болж хувирдаг. Сэтгүүлзүйн бусад элементүүд ч эрэн сурвалжлах сэтгүүлзүйн тохиолдолд тоо биш чанарын үзүүлэлт болдог. Жишээ нь “хэн” гэсэн асуултад уламжлалт сэтгүүлзүй овог нэр, албан тушаалаар хариулах бол эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хувьд “хэн” гэдэг асуултаар тодорхой зан чанар, хэв маягийг эрхэмлэдэг хувь хүнийг танилцуулдаг. “Юу” гэдэг нь зүгээр л нэг үйл явдал биш, шалтгаан, үр дагавар бүхий үзэгдэл байдаг. “Хаана” гэдгийн хувьд зүгээр л нэг хаяг биш, зарим зүйл илүү хүчтэй юмуу илүү сул хэрэгжих боломж бүхий нөхцөл байдлыг илэрхийлдэг. Эдгээр элементийн ачаар эрэн сурвалжлах сэтгүүлзүйн маш сайн бүтээл тодорхой хэмжээний гоо зүйн хүчийг агуулдаг бөгөөд энэ нь тухайн бүтээлийн сэтгэл хөдлөлд нөлөөлөх чадварыг улам хүчтэй болгож өгдөг.

Дүгнэж хэлэхэд, хэдийгээр мэргэжлээрээ ажиллах явцад сэтгүүлч хүн эрэн сурвалжлах сэтгүүлзүй болон өдөр тутмын сэтгүүлзүйн аль алиныг нь хийж байсан байж болох ч, энэ хоёр төрөлд шаардагдах ур чадвар, ажлын дадал, үйл явц болон зорилго нь өөр хоорондоо эрс ялгардаг. Эдгээр ялгааг доорх хүснэгтэд харуулсан болно. Эдгээр ялгааг эрс тэс зааглах боломжгүй тул шууд утгаар нь хүлээж авах хэрэггүй болов уу. Нөхцөл байдал ерөнхийдөө хүснэгтийн зүүн талд хэлбийх янзтай байвал энгийн буюу өдөр тутмын сэтгүүлзүйн ажил явагдаж байна, харин хүснэгтийн баруун тийш хэлбийх шинжтэй бол сэтгүүлч гүнзгийрүүлсэн эрэ н сурвалжлах арга барилд шилжиж байна гэсэн үг.
 УЛАМЖЛАЛТ СЭТГҮҮЛ ЗҮЙ
 ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙ
Судалгаа
Мэдээллийг тогтсон давтамжтайгаар цугуулж, түгээнэ /өдөр бүр, 7 хоног бүр, сард 1 удаа/ гэх мэт.Мэдээлэл баталгаажиж, бүрэн болохоос өмнө түгээх/цацах боломжгүй.
Судалгааг шуурхай гүйцэтгэх бөгөөд тухайн бүтээлийг бэлтгэж дууссан л бол үргэлжлүүлж судлаад байдаггүй.Тухайн мэдээлэл баталгаатай болтол нь судалгааг үргэлжлүүлэх бөгөөд зарим үед хэвлэгдсэний дараа ч үргэлжлүүлэн судалдаг.
Бүтээлийг шаардлага хангахуйц хамгийн бага хэмжээний мэдээлэлд үндэслэн гаргах бөгөөд маш товч байж болдог.Бүтээлийг олж авч болох хамгийн их хэмжээний мэдээлэлд үндэслэн гаргах бөгөөд маш урт байж болно.
Эх сурвалжийн хэлсэн үг баримтыг орлож болдог.Эх сурвалжийн үгийг нэг бол батлах, эсвэл үгүйсгэх баримт шаардлагатай байдаг.
  Эх сурвалжтай харьцах харьцаа
Эх сурвалжид ихэнхдээ үнэн зөв мэдээлэл өгнө гэсэн итгэл үнэмшлийн үүднээс ханддаг.Эх сурвалжийн шударга байдалд найдаж болохгүй, ямар ч эх сурвалж буруу мэдээлэл өгч болох учир нягтлан шалгахгүйгээр хэний ч мэдээллийг ашигладаггүй.
Албаны эх сурвалжууд өөрсдийгөө болон зорилгоо нийтэд сурталчлах үүднээс мэдээллээ сайн дураараа өгдөг.Мэдээллийг ил болгох нь тухайн байгууллага/албан тушаалтны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх учир мэдээллээ нууцалдаг.
Сурвалжлагч тухайн мэдээллийг өөр эх сурвалжаар тайлбарлуулж, өөр байр суурь илэрхийлэх боломжтой хэдий ч албан ёсны мэдээллийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдаг.Сурвалжлагч албан ёсны мэдээлэлд эргэлзэж буйгаа шууд илэрхийлэх, хараат бус эх сурвалжийн баримт нотолгоонд үндэслэн үгүйсгэх боломжтой.
Сурвалжлагч тухайн асуудлаар харьцаж буй эх сурвалжуудаас илүү бага мэдээлэлтэй байдаг.Тухайн асуудлаар харьцаж буй эх сурвалж дангаараа болон уг сэдэвтэй холбоотой бүх эх сурвалж нийлээд ч сурвалжлагчийн мэдэж буй бүх зүйлийг тэр бүр мэддэггүй.
Эх сурвалжийг ихэнх тохиолдолд ил тод нэрлэдэг.Ихэнх тохиолдолд эх сурвалжийн аюулгүй байдлын үүднээс нэр албан тушаалыг нь нэрлэдэггүй.
  Бүтээгдэхүүн
Тухайн бүтээл нь ертөнцийг байгаа чигээр нь хүлээн зөвшөөрсний тусгал байдаг бөгөөд сэтгүүлч мэдээллийг дамжуулахаас өөр хүсэл зорилго агуулдаггүй.
Сурвалжлагч нөхцөл байдлыг байгаа чигээр нь хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Тэрээр байгаа байдлыг олон түмэнд таниулан илчлэх замаар шүүмжлэх, өөрчлөх, эсвэл зарим тохиолдолд илүү сайн туршлагыг сурталчлахыг зорьж ажилладаг.
Тухайн сэтгүүлчийн хувийн хүсэл тэмүүлэлгүйгээр бүтээл хэзээ ч бий болохгүй.Бүтээл, сэтгүүлч 2-ын хооронд хувийн хамаарал заавал байх албагүй.
Тухайн асуудалд сэтгүүлч төвийг сахих байр сууринаас хандаж, аль нэг талыг баримтлахгүй.Сурвалжлагч тухайн сэдэвтэй холбоо бүхий баримтанд шударга хандахыг зорих бөгөөд үүнийхээ үндсэн дээр хохирогч, сөрөг болон эерэг баатрыг тодорхойлдог.
Хурц өрнөл бүхий бүтэц, найруулга тийм ч чухал биш. Мэдээ үргэлжилж л байдаг учир тухайн бүтээл тодорхой төгсгөлгүй байна.Үр дүнд хүрэхийн тулд асуудалд хурц үг хэллэг ашиглах бөгөөд төгсгөлд нь уншигч сэтгүүлчийн юм уу эх сурвалжийн хэлэх гэсэн дүгнэлтэд хүрдэг.
Сурвалжлагч зарим жижиг сажиг алдаа гаргах нь тийм ч ховор биш.Алдаа гаргах нь ноцтой үр дагавар дагуулах бөгөөд албан ба албан бус шийтгэлд хүргэхийн зэрэгцээ тухайн сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагын итгэл үнэмшлийг нурааж үгүй болгох аюул өндөр байдаг.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүй энгийн сэтгүүлзүйгээс хэд дахин илүү ажил шаарддаг юм шиг харагдаж байна уу? Үнэхээр ч үйл явцын бүхий л шатанд илүү няхуур ажиллах шаардлагатай байдаг хэдий ч энэ ажлыг үр дүнтэйгээр хийж, таашаал авах боломжтой. Түүнээс гадна эрэн сурвалжлах сэтгүүлзүй тухайн сэтгүүлч, түүний байгууллага болон олон нийтэд маш их зүйлийг өгдөг.
Олон нийтэд:Үзэгчид өөр хаанаас ч олж авах боломжгүй, үнэ цэнтэй, итгэж болох бөгөөд амьдралд нөлөөлөхүйц тийм мэдээлэлд дуртай байдаг. Ийм мэдээлэл нь улс төр, мөнгө санхүүгийн талаар, эсвэл гэртээ эдэлж хэрэглэдэг зүйлсийн тухай байж болно. Гол нь үзэж буй хүмүүсийн амьдрал тухайн мэдээллээс хамаараад өөрчлөгдөж магадгүй байх нь л чухал. Тиймээс үүнийг санаж яв: Эрэн сурвалжлах сэтгүүлзүй бол зүгээр нэг бүтээгдэхүүн биш, энэ бол үйлчилгээ бөгөөд энэхүү үйлчилгээ нь хүмүүсийн амьдралыг илүү дээр, илүү хүчтэй болгож өгдөг.
Танай байгууллагад:
Хэн нэгэн танд “эрэн сурвалжлах сэтгүүлзүй бол хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд тансаглал” гэж хэлэхийг бүү зөвшөөр. Ихэнх мэдээллийн байгууллага алдагдалтай ажилладаг. Харин эрэн сурвалжлагыг зөв зохион байгуулж, сайн менежмент хийж, үнэ цэнээ өсгөх зорилгоор ашигладаг байгууллага ашигтай ажиллах магадлалтай байдаг. (Францын долоо хоног тутмын Canard enchaině болон Их Британийн The Economics Group гэх мэтийн өөр хоорондоо ялгаатай мэдээллийн байгууллагуудыг жишээ болгон дурьдаж болох юм.) Үүнээс гадна хэвлэл мэдээллийн ийм байгууллага тухайн нутаг, орчиндоо илүү нэр нөлөөтэй байж, олон нийтийн дэмжлэгийг илүү ихээр хүртдэг учир эдгээр байгууллагын мэдээлэлд нэвтрэх боломж өргөжиж, ингэснээр зах зээлд эзлэх байр суурь нь бэхждэг.
Өөрт тань:
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийг сургаж, мэргэшүүлж өнгөрөөсөн арваад жилийн туршид “би өөртөө дайсан л нэмэх юм биш үү” гэсэн асуултыг олон удаа сонсож байлаа.Үнэн хэрэгтээ хэрэв та ажлаа зөв хийх юм бол дайсантай болохоосоо илүү олон найз, нөхөдтэй болох юм. Та мэргэжлийн болон түүнээс ч өргөн хүрээнд өөрийгөө танил болгоно. Таны ур чадварыг өндрөөр үнэлэх бөгөөд та сэтгүүлчээр ажилласан ажиллаагүй энэ салбарт үргэлж ойр байх болно. Эрэн сурвалжлах чадваргүй сэтгүүлчийн хувьд ийм биш байдаг л нэг энгийн сэтгүүлчийг өөр хүнээр солих амархан, ийм хүн ур чадварын хувьд ажлын талбартаа хол явдаггүй.
Хамгийн гол нь та хувь хүний хувьд гайхалтайгаар өөрчлөгдөнө. Үнэнийг таны гарт хэн нэгэн атгуулахыг хүлээлгүй өөрөө эрж олох чадвартайгаа мэддэг болох учир илүү хүчтэйгээ мэдрэх болно. Эргэлзээ тээнэгэлзлээ чагнан суухдаа айдсаа сөрж давах чадвартай болно. Та ертөнцийг өөр нүдээр харж, илүү гүн гүнзгийгээр ойлгодог болно. Сэтгүүлзүй олон хүнийг увайгүй бөгөөд залхуу болгох тохиолдол бий, зүгээр л яваандаа ийм болдог. Эрэн сурвалжлага хийснээр ийм хувь заяаг тойрч өнгөрч болно. Товчоор хэлбэл эрэн сурвалжлагаас хожих зүйл нь маш их бөгөөд хэрэв та өөрийнхөө болон сэтгүүл зүйн төлөө санаа тавьдаг л бол та өөртөө, үзэгчдэдээ болон хамтран зүтгэгчиддээ эрэн сурвалжлагын үнэ цэнийг санал болгох болно.

Эх Сурвалж: http://journalism-edu.mn/investigative/?cmd=Content&menuid=41&/%D0%AD%D1%80%D1%8D%D0%BD-%D1%81%D1%83%D1%80%D0%B2%D0%B0%D0%BB%D0%B6%D0%BB%D0%B0%D1%85-%D1%81%D1%8D%D1%82%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D0%B7%D2%AF%D0%B9-%D1%83%D0%BB%D0%B0%D0%BC%D0%B6%D0%BB%D0%B0%D0%BB%D1%82-%D1%81%D1%8D%D1%82%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D0%B7%D2%AF%D0%B9%D0%B3%D1%8D%D1%8D%D1%81-%D1%8F%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D0%B9

орчин үеийн сэтгүүл зүй 1

  • 1. Хүмүүнлэгийн Ухааны Их СургуульОрчин үеийн сэтгүүл зүй Ерөнхий ойлголт
  • 2. Хэвлэлийн рекламын орлого буурч, онлайных өсч байна
  • 3. Хэвлэлээр мэдээлэл хүлээн авч буй байдалDaily Newspapers – Өдөр тутмын сонинPaid newspapers – Төлбөртэй сонинFree newspaper – Үнэгүй сонин
  • 4. Уламжлалт хэрэгсэл яагаад халагдах болов?• Бизнесийн шалтгаанҮнэгүй хэвлэлүүд бий болж, онлайнаармэдээллийг илүү, түргэн шуурхай дамжуулахболсон.• Хэрэглэгчдийн нөлөөШинэ үеийнхний мэдээлэл хүлээн авах дадал,зуршил өөрчлөгдсөн. Мөн бүх мэдээллийгбиш өөрт хэрэгтэйг “сорчлон” унших боломжбүрдсэн.
  • 5. Уламжлалт хэрэгсэл яагаад халагдах болов?• Өртөг ба орлогоБайнгын сэтгүүлч биш идэвхтэн бичигчдийнтусламжтайгаар мэдээллийн агуулгыг бэлтгэхболомж бүрдэв. Мөн онлайн реклам нь цагхугацааны хувьд хязгаарлагдмал биш,хүртээмжийг ч нарийн тооцох боломж олгохгэхчлэн илүү уян хатан нөхцөлтэй тул орлогынболомжит эх үүсвэр болж байна.
  • 6. Иргэний сэтгүүл зүй• Мэдээллийн анхдагч эх сурвалж болно.Үйл явдал, үзэгдэлд оролцсон хүн өөрөөмэдээллийг түгээх тул ам дамжсан яриа,бусдаас сонссон, хүлээн авсан биш анхдагч эхсурвалжийн мэдээлэл байна.
  • 7. Иргэний сэтгүүл зүй• Хараат бусХэвлэл мэдээллийн байгууллагууд эдийнзасгийн хувьд болон өөр ямар нэг байдлаараливаа хүн, байгууллагын хараат болж, энэ ньмэдээллийн агуулгад нөлөөлөх болсон. Тэгвэлиргэний сэтгүүл зүй нь хүн бүрт чөлөөтэй,үзэл бодлоо хэнээс ч хараат бусаарилэрхийлэх боломж олгож буй.
  • 8. Иргэний сэтгүүл зүй• Олон ургалч үзэлҮйл явдал, үзэгдэлд оролцогч олон хүниймэдээллийг харьцуулан үзэж, хүлээн авчболно.
  • 9. Ангийн ажил• Мэргэжлийн сэтгүүл зүй үүнээс юугаар ялгарах вэ?
Эх Сурвалж: http://www.slideshare.net/khulanJ/1-16644841

Радио (сэтгүүл зүй)

Радио (Radio). Латины radiare — «гэрэл цацах, цацрах» гэсэн үгнээс гаралтай.
Нэвтрүүлгийг дуу чимээний тусламжтайгаар хязгаарлагдмал бус тооны сонсогчдод дамжуулдаг техник хэрэгслийг өргөн утгаар нь радио гэж нэрлэдэг. Явцуу утгаар нь авч үзвэл ОНМХ-ийн нэг төрөл, сэтгүүл зүйн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн. Радиог цаг хугацаа, үүсэл хөгжлийн хувьд Олон Нийтийн Мэдээллийн Хэрэгслийн (ОНМХ) хоёр дахь гол хэрэгсэл гэж үздэг. Түүний гол онцлог шинж нь мэдээллийг зөөгч нь дуу чимээ болдогт оршино. Радио холбоо (радио долгион ашигладаг өргөн нэвтрүүлэг, эсвэл утсан дамжуулагчаар өгдөг нэвтрүүлэг) мэдээллийг шуурхай, богино хугацаанд хэмжээ, хязгааргүй орон зайд дамжуулахын хамт дохио (сигнал) хүлээн авах үйл явц, дамжуулах тухайн цаг мөчид нэгэн зэрэг явагддаг. Үүнээс үзэхэд болж байгаа үйл явдлыг газар дээр нь тухайн цаг мөчид шууд дамжуулж чадах радио нэвтрүүлгийн тэр шуурхай шинжийг тогтмол хэвлэлийн үйл ажиллагаанд ашиглах боломжгүй юм. Хэрэв радиогийн хөгжлийн эхний үед зөвхөн бичлэгийн яриаг л дамжуулах боломжтой байсан бол орчин үед дамжуулах, хүлээн авах радио техник их боловсронгуй болж, дуу чимээ, хөгжим, амьд яриа зэрэг авиа, дуу чимээний бүх төрөл, хэлбэр, хэв маяг, өнгө аясыг бүрэн дамжуулах боломжтой болсон байна. Радио өөрийнхөө энэхүү онцлог шинжийн ачаар хүрээлж буй орчны дуу чимээний «дүр төрхийг» бүрэн дүүрэн өгөх боломжтой юм. Өнөөдөр радио «стерео», «квадро» бичлэг хийх, нэвтрүүлэх төвшинд хүрч, техникийн боломж нь улам хүчтэй нэмэгдэж, аливаа үйл явдлыг тусгах, тайз дэлгэцийн тоглолтыг дамжуулах, хөгжмийн бүтээлүүдийг нэвтрүүлэхэд «дүрслэлийн» дуу чимээ, авиаг дамжуулах чадвар нь эрс сайжирч байна. Энэхүү боломж нь бүх төрлийн эвлүүлэг хийх, аль хэдийд өнгөрсөн нэвтрүүлгийг дахин ашиглах, эсвэл хэсэгчлэн «ишлэл» авах, «эвлүүлэн зохиомжилсон» бүтээл хийх зэрэг янз бүрийн аргыг өргөн хэрэглэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Радиогийн өөр нэг онцлог шинж нь ямар ч дүрсгүй мэдээлэл дамжуулахад оршино. Энэ нь өнгөцхөн харахад радиогийн сул тал — «дутагдал» боловч түүний өвөрмөц онцлог шинжийг илэрхийлдэг дуу чимээ нь телевизд хэрэглэх боломжгүй тэр үүрэг, зорилтыг биелүүлж чаддагаараа давуу талтай юм. Радиогийн дүрслэлгүй мэдээлэл дамжуулдаг онцлог нь сонсогчдод нэвтрүүлэг хүлээж авах хоёр хэсэг боломжийг бий болгодог. Нэг дэх нь «цэвэр» дуу чимээг нэлээд гүнзгий, бүрэн гүйцэд хүлээж авахтай холбоотой юм. Учир нь сонсогч амьд яриа, хөгжим, амьдралын дуу чимээнээс хөндийрөхгүй, өөрийн анхаарлыг түүнийг дагалдаж буй янз бүрийн нэмэлт дуу чимээнд «хандуулахгүй» шууд хүлээн авах боломжтой. Радио үйл явдал болж байгаа тухайн нөхцөл, орчны сонсогч мэдээллийг хүлээж авахад зайлшгүй шаардлагатай бүх хэсэг, элементийн дуу чимээг шүүж авах замаар түүнд хүлээн авагчийн анхаарлыг төвлөрүүлдэг. Радио мэдээллийг хүлээж авах боломжийн хоёр дахь хэсэг нь сонсогчийн оюун санаандаа дүрслэн бодох чадварыг илрүүлэхэд чиглэгдсэн төсөөллийг идэвхжүүлэх асуудалтай холбоотой байдаг. Радиотеатр, радиожүжиг, уран зохиолын бүтээлийг унших, хөгжим-уран сайхны зохиомжийг нэвтрүүлэх нь жүжигчний дүр төрхөөр дамжуулж Гамлет, эсвэл Лир ванг төсөөлөхийг шаардаж байгаа хэрэг биш, харин хөгжим болон эх бичвэрийн тусламжтайгаар тухайн бүтээлийг хүлээж авсан сонсогчийн онцлогт тохирсон баатрын дүр төрхийг өөрийнхөөрөө төсөөлөх боломж олгодог. Радиогийн ийм онцлог шинж нь түүний зарим сул тал, сөрөг шинжийг давхар илэрхийлдэг. Радио ямар нэг хэмжээгээр сонсогчид нэвтрүүлгийг хүчээр хүлээж авахад нөлөөлдөг гэж хэлж болно. Сонсогч тухайн нэвтрүүлгийг хүссэн хүсээгүй тэр чигээр нь зөвхөн дамжуулсан цагт, студид бэлтгэсэн дэс дараалал, хурд, хэмжээ, өнгө аясаар хүлээж авдаг. Тиймээс завтай үед сонсохоор хойшлуулах, нэвтрүүлгийн хурдыг хүссэнээр тохируулах, дарааллыг өөрчлөх, тухайн нэвтрүүлэг эх бичвэртэй тохирч байгаа эсэхийг «хянах» ямар ч боломжгүй юм. Радио нэвтрүүлгийн өөр нэг онцлог шинж бол түүнийг хүлээж авах үед гараар, эсвэл нүдээр гүйцэтгэх бусад ажлыг давхар хийх боломжтой юм. Тиймээс радиог сонин хэвлэл, телевизийг тэр болгон ашиглах боломжгүй янз бүрийн нөхцөл, орчинд (өглөө ажил эхлэхээс өмнө радио сонсох, замд яваа үед ашиглах, үйлдвэрийн болон ажлын үед, гэр орны нөхцөлд г.м.) амар хялбар сонсох зөөврийн радиотехникийг ашиглах боломжтой зэрэг нь мэдээллийг хүссэн цагт, амархан, арай өргөн хүрээнд хүлээж авах нөхцлийг бүрдүүлэх сайн талтай. Гэхдээ өөр ажилтай хавсрах замаар сонсож байгаа мэдээлэл нь ямагт хоёрдугаар байранд үлдэж, тодорхой хэсэг нь хүлээж авсан мэдээллийн «цаана» үлддэг тохиолдол бий. Өөр нэг онцлон тэмдэглэх зүйл бол радио нэвтрүүлгийг хэчнээн олон сувгаар дамжуулах боломжтой боловч сонсогч тухайн цаг мөчид зөвхөн ганцхан нэвтрүүлгийг сонсох болно. Учир нь сонин хэвлэлтэй адил түр хойшлуулах, завтай үед дахин сонсох боломжгүй юм.
Эх Сурвалж: https://mn.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%B0%D0%B4%D0%B8%D0%BE_(%D1%81%D1%8D%D1%82%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB_%D0%B7%D2%AF%D0%B9)

Сэтгүүл зүй

Сэтгүүл зүй бол үзэгчдэд хандсан аливаа үйл явдлын судалгаа шинжилгээ ба үр дүнгийн тайлан юм. Хэдий маш олон төрлийн сэтгүүл зүй байдаг боловч туйлын зорилго нь үзэгч, уншигчдад улс төр, бизнесийн бүтэц зохион байгуулалт, нийгмийн соёлын нүүр царай болсон урлаг соёлын тухай мэдээллүүдийг хүргэхэд оршино. Орчин үеийн нийгэмд мэдээллийн хэрэгсэл нь мэдээллийн ханган нийлүүлэгч болон нийгмийн хэрэг явдлын бодол санаа нь болж байвч сэтгүүл зүйн үүрэг, эрх зүйн хэм хэмжээ нь өргөн олны мэдээллийн хэрэгслүүд, интернетийн үр дүнгийн өөрчлөлт юм.

Түүх[засварлах]

Johann Callors-ийн 1605 онд хэвлэгдсэн "Relation aller Fьrnemmen Und Gedenskwьrdigen Historien" сонин нь сэтгүүл зүйн түүхэнд хамгийн анхны сонин гэж тооцогдож байв. Харин хамгийн анхны Английн өдөр тутмын сонин болох Daily Courant 1702-1735 онд хэвлэн нийтлэгдэж байв. Хамгийн анхны сургуульд зориулсан сонин нь 1908 онд Миссуригийн их сургуульд Walter Wilson гэсэн зохиолчтойгоор бий болсон байдаг. 1950 онд Бразилд хэвлэгдсэн Diario Cariocia сонин орчин үеийн сэтгүүл зүйн эхлэлийг тавьсан байна.
Өнгөрсөн 20-р зуунд хэвлэлийн зах зээлд жижиг сонин, эмхэтгэл ноёрхож байсан ба гол хэлэлцэх асуудал нь илт мэдэгдэхүйц бодит байдал эсвэл тэнцвэрийн таамаглал байв.

Шинэ үеийн сэтгүүл зүй[засварлах]

1874 онд Пулитцер Вашингтонд иржээ. Тэрбээр өмгөөлөгчийн шалгалт амжилттай өгч, тус мэргэжлээрээ ажиллахын сацуу “The New York Times” сонинд сурвалжлагч хийж байлаа. Өмгөөлөгчийн ажил түүнийг санхүүгийн хувьд нэлээд хөлжүүлсэн гэдэг. Улмаар 1878 онд дампуурлын ирмэгт тулаад байсан “Dispatch”, “Post” сонинг худалдаж авах санал түүнд иржээ. Пулитцер сонины хоёр редакцийг нэгтгэн “St.Louis Post-Dispatch” хэмээх шинэ нэр өгсөн байна. Хэвлэл мэдээллийн өөрийн гэсэн хэрэгсэлтэй болсон тэрбээр сониныхоо эзэн, редактор, сэтгүүлчийн ажлыг нэгэн зэрэг хийж байлаа.
Сонины эрэн сурвалжлах буланд улс төрд түүнтэй хамт зүтгэж явсан хүмүүсийн талаар хайр найргүй зүйл бичиглэх болжээ. Энэ бүхний ачаар Сент Луис хотын хамгийн нэр хүндтэй сонин болох нь тэр. Орон нутагт болж буй улс төр болон хэл ам таталсан болгоны талаар үнэнийг бичиж байлаа. Улстөрчдийн заналт дайсан болж, амь насанд нь аюул учирч болзошгүй болж эхэлсэн тул тэрбээр 1882 оны сүүлчээр Нью Йоркийг зорьсон байна. Харин сонинынхоо үйл ажиллагааг утас, цахилгаан шуудангаар удирдаж байжээ.
1983 онд Пулитцер “The New York World” сониныг худалдаж авлаа. Тус сонины эхний дугаарт Нью Жерси мужид тохиолдсон аймшигт хар шуурганы тухай өгүүлэл, цаазын ял авсан хоригдолтой хийсэн ярилцлага нийтлэгджээ. Дээрх материал нь өнөө цагт энгийн санагдах боловч тухайн үед огт нийтлэгдэж байгаагүй цоо шинэ дуулиан байлаа. Пулитцер өөрийн сэтгүүлчдээс шуугиан тарих мэдээ, баримт олж, түүний уншигчдад шууд хүргэх хэмжээнд бичихийг шаарддаг байв. Тиймээс түүний сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагууд нь “Аймшигт аллага”, “Үхлийн амьсгал”, “Нууц амрагууд” гэх мэт сүржин гарчигтай нийтлэгддэг байжээ. Улмаар “The New York World” удалгүй хотын хамгийн тэргүүний сонин болсон юм.
Сэтгэцийн эмнэлгийн тухай цуврал нийтлэл нь сэтгүүл зүйд томоохон дуулиан тарьсан бүтээлийн сонгодог жишээ байлаа. Сэтгүүлч эмнэлэг рүү нэвтрэхийн тулд сэтгэцийн өвчтөний дүрд чадварлаг жүжиглэж чаджээ. Учир нь “өвчтөн”-г үзсэн таван эмчийн дөрөв нь шизофрен гэх онош тавьсан юм. Хэдэн долоо хоногийн турш өвдөөгүй өвчнөө эмчлүүлж байхдаа Пулитцер тус эмнэлгийн өвчтөнүүд хүйтэн орчинд, хагас өлсгөлөн байдалтай, балмад хэрцгий харьцаан дунд эмчлүүлдэг болохыг нарийн баримттай дэлгэж бичжээ. Энэхүү нийтлэлийн дараа хотын дарга сэтгэцийн эмнэлгт бүрэн шинэчлэл хийсэн гэдэг.
“Аливаа гэмт явдал олны нүднээс далд, нуугдмал байдалд байх чадвартай. Тэр бүхнийг ил гаргаж, тодорхой болгон бич. Эрт, орой хэзээ нэгэн цагт олон түмний үзэл бодлын хүчээр энэ булай явдал арилна” хэмээн Пулитцер хэлдэг байжээ. Тэрбээр өөрийн сонины нийтлэл, мэдээллээр үргэлж шинийг эрэлхийлэн, олон нийтийг аливаад уриалахыг зорьдог байв. Сонины нийтлэлийн үр дүнгийн нэг жишээ бол, АНУ-ын сүлд болсон Эрх чөлөөний хөшөөг барих ажилд олон нийтийн анхаарлыг хандуулж, хөшөөг босгосон явдал юм. Мөн түүний удирдлага дор ажиллаж байсан сэтгүүлч Нелли хэмээх эмэгтэй Пулитцерын даалгавраар дэлхийг Жюль Вернийн зохиолын баатраас ч хурдан хугацаанд буюу 72 өдрийн дотор тойрч чаджээ. “The New York World” сонины амралтын дугаар шар, хар өнгөөр хошин зураг бүхий мэдээллүүд гарч байсан нь өнөөгийн “шар хэвлэл” хэмээх ойлголт гарсан гэдэг.
Жозеф Пулитцер сонин, содон, сонирхолтой нийтлэлээрээ хожим нь “Шинэ сэтгүүл зүй” хэмээн нэрлэгдсэн орчин үеийн хэвлэл гаргах зарчмыг нээсэн гэж түүхэнд бичигдсэн нэгэн. Сэтгүүл зүйд шинэчлэл авчирсан дээрх ажилдаа сэтгүүлчдийг сургаж чадсан нь яах аргагүй түүний гавьяа мөн ажээ.

Үүрэг[засварлах]

1920 онд орчин үеийн сэтгүүл зүйн эхлэл тавигдаж байсан бөгөөд зохиолч Walter Lippmann, Америкийн философич John Dewey нар ардчилсан сэтгүүл зүйн үүргийг хэлэлцжээ. Тэдгээрийн гүн ухааны талаарх ялгаатай байдал нь нийгэм болон улс орон дахь сэтгүүл зүйн үүргийн тухай хэлэлцэж, тодорхойлсон байна. Lippmann өнөө үед сэтгүүлчийн үүрэг нь нийгэм болон улс төрийн хоорондын орчуулагч зуучлагч болохыг ойлгожээ. Сэтгүүлч нь зуучлагч болов. Элитүүд ярих үед сэтгүүлчид сонсож, мэдээллийг боловсруулснаар ард түмэн болон тэдгээрийн хэрэгцээнд зарцуулдаг байна. Үүний дараах түүний бодлого бол ард түмний байр суурийг зохион байгуулах, орчин үеийн нийгэм дэх үймээн самууны талаарх мэдээллийг нэмэгдүүлэх, мөн үзүүлэх юм. Иймээс зуучлагч нь массаас мэдээллийг шүүх хэрэгтэй болов. Lippmann энэ асуудалд "Ард түмэн улс төрийн төвөгтэй асуудлын үр дүнг ойлгохоор ухаантай биш" гэв. Цаашилбал ард түмэн нь тэдний өдөр тутмын амьдралаа нийгэм улс төрийн төвөгтэй асуудлуудад санаа тавихав зарцуулдаг. Иймээс ард түмэнд элитүүдийн шийдвэр, хамаарал холбоог энгийн ил тодоор мэдээлэх, тайлбарлах хэн нэгэн хэрэгтэй байв. Lippmann нь ард түмний өгсөн саналаар элитүүд тэдгээрийн шийдвэрийг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байв. Элитүүд (улс төрчид, хүнд сурталтангууд, эрдэмтэд гэх мэт) хүчтэй явагдаж буй бизнесээ хамгаалдаг. Lippmann-ы ертөнцөд сэтгүүлчдийн үүрэг нь ард түмэнд элитүүдийн юу хийж байсныг мэдээлэх байсан. Энэ нь зөвхөн элитүүдийн харуулын нохой мэт үйлдэл бөгөөд ард түмэнд эцэст нь тэдний саналыг хэлэх байсан юм. Энэ нь ард түмнийг хүчирхэг гинжний голд байлгах, хамгаалах мөн элитүүдийн тухай мэдээллээр хангахад үр нөлөөтэй байв.
Lippmann-ы элитизм нь тэр харамсах гашуудах шалтгаан байв. Түүхчид болон эрдэмтдийн үзэж байгаагаар Lippmann ардчилсан засгийн газар тулгамдсан асуудалтай байх үед бараг л эрх мэдэлгүй байсан. "Эрх чөлөө ба Хэвлэл" (1919), "Ард түмний үзэл бодол" (1928) сонинд Lippmann:"Итгэ! Эрх чөлөө бол ирээдүйн шинжлэх ухаан болон түүхийн үнэлгээг тогтоох болно" Мөн ард түмний үзэл бодол засгийн газраас гадуур оюун санааны системийг удирдаж байв. Энэ мэтээр сэтгүүлчийн эрх чөлөө чухал нотолгоо баримт олох, цуглуулахад зориулагдсан байдаг. Lippmann хүчирхэг сонины газрын нөлөөлөлд харамсаж бас зоригтой,тэвчээртэй улс төрийн зүтгэлтэнг илүүд үзэж байв. Тиймээс л тэр олонхийн үзэл бодлыг муулдаггүй.Гэвч тэдгээр нь хэн нэгний нөлөөлөлд хүчтэй орсон байв. Засгийн газрын Бүгд найрамдах хэлбэрт нөлөөлөгч нь ард түмнээр сонгогдох бөгөөд тэднийг улс төрийн байгууллагууд болон үндэсний бодлогыг чанд мөрдөх ёстойг сануулж байв. Lippmann-ы арцалдаан бол эдгээр бодлого болон байгууллагуудтай хамт байсан бөгөөд тэдгээр нь шинжлэх ухааны болон түүхийн үзэл санаа нь түүнд цэвэр улс төрийн гүн ухааны үндэс суурь байсан. Гэвч Lippmann дахин "Дэвшилтэт хөдөлгөөний хамтын ёс" гэж юуг нэрлэж байгааг эргэн бодож бас тэрээр Америкийн улс төрийн байгууллага болон Засгийн газрыг сайшааж эцэст нь "Ард түмний гүн ухаан"-ыг (1995) бичиж тэр нь Америкийн байгууллагуудын бодлого сэргэхэд тус дөхөм болсон.
Dewey нь ард түмэн, элитүүдийн санаачилсан, хариуцсан хэргийг ойлгох авъяас чадвартай байгаагүй бөгөөд ард түмний хуралдааны шийдвэр нь хэлэлцүүлэг маргааны дараа болдог гэдгийг ойлгосон. Үр дүн нягт нямбай, зөв байвал шилдэг санаанууд гарч ирнэ. Dewey "Сэтгүүлчид нь мэдээллийг илүү энгийн болгож дамжуулна" гэдэгт итгэдэг байв. эцэст нь түүний үзэл бодол янз бүрийн хэрэгжиж ерөнхийдөө "Нэгдмэл сэтгүүл зүй" гэж танигдав. "Нэгдмэл сэтгүүл зүй" гэх энэ ойлголт нь Сэтгүүл зүйн шинэ хөгжил дэвшлийн гол төв нь болж байв. Энэ шинэ загвар нь "Сэтгүүлчид нь иргэд болон элитүүдийн сонирхлыг мэдээллийн багтаамж агуулгад татах боломжтой байв". Энэ нь тэгш эрхийг хүлээж авах зуур чухал тэмдэглэл болж байв. Dewey ишлэл хэсгийг тэмдэглэсээр байв. Dewey олон нийтийн мэдлэг нь ганц хүний мэдлэгээс дээр гэдэгт итгэдэг. Шинжээчид болон оюутнуудад Dewey-н ажил нээлттэй боловч ямар ч шатлан захирах бүтэц байхгүй, мөн Dewey-н сэтгүүл зүйг болон нийгмийг ойлгохгүй байв. Dewey-гийнхээр бол ардчиллын зүрх нь яриа, хэлэлцүүлэг, харилцан ярилцах байлаа. Lippmann-ы сэтгүүл зүйн философи нь засгийн газрын лидерүүдэд илүү тааламжтай байх боломжтой. Dewey-н арга бол хэдэн сэтгүүлч өөрсдийн нийгэм дэх үүргээ олж харж байна гэдгийг тодорхойлох юм. Жишээлбэл Америкууд сэтгүүлчдийн хорооны заримыг нь хэлж, шүүмжилдэг. Гэвч тэд сэтгүүлчдийг засгийн газар, бизнесмэн, жүжигчид, мэдээллийн шийдьэрийг өөрчлөх боломжтой хүмүүст үйлчлэх нь гэж тааварлан хазайдаг байна.

Элемент[засварлах]

Bill KOwach ба Tom Rosenstiel нар нь онцгой заавар удирдамж бүхий саналыг сэтгүүлчдэд зориулсан " Сэтгүүл зүйн элемент" номондоо тусгажээ. Учир нь Сэтгүүл зүйн эхний байритлах зарчим нь сэтгүүлч нь иргэдэг үнэнийг хэлж, нийгмийн бие даасан, нөлөө бүхий хувь хүн, албан байгууллагад үйлчлэх явдал юм. Сэтгүүл зүйн гол мөн чанар нь иргэдэд найдвартай мэдээллийг түргэн шуурхай, цаг тухай бүрт нь үнэн зөвөөр хүргэхэд оршино.

Эх сурвалжийг хамгаалах[засварлах]

Цагдаа, хуулийн байгууллага, шүүх, шоронгоор хавчигдсан ч сэтгүүлч хүн өөрийн эх сурвалжаа хамгаалах, далд байлгах эрх чөлөөг илүү сунгах (илүү хүчтэй болгох) шаардлага байдаг. АНУ-д ийм хууль байдаггүй ч шүүх нь маш онцгой үе биш бол сэтгүүлчдийг эх сурвалжаа тавихыг хүчилдэггүй. Шүүх энэ хэмжээг тогтоодог. Шүүхийн шийдвэр авсан ч эх сурвалжаа нууж байгаа сэтгүүлч шүүхэд дуудагдаж, торгуулж, бүр шоронд орох эрсдэлтэй.

Хууль ёсны статус[засварлах]

Зарим улсын Засгийн газар хэвлэлийн эрх чөлөөг тунхаглаж байхад зарим үндэстэн сэтгүүлчдийн хайх, хэвлэн нийтлэх эрхийг хатуугаар хязгаарлаж байна. Олон улс орны сэтгүүлчид олон нийтийн үйл ажиллагаанд илүү оролцож, гэмт хэргийн халуун газар, хэвлэлийн хурал, баяр ёслол, албан ёсны ярилцлага, сурвалжлага хийж эрхээ эдэлж чадахгүй байна.

Төрөл[засварлах]

  1. Сурталчилгааны сэтгүүл зүй
  2. Нэвтрүүлгийн сэтгүүл зүй
  3. Судалгааны сэтгүүл зүй
  4. Гудамжны сэтгүүл зүй
  5. Шар хэвлэл (Дуулиант)
  6. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй[засварлах]

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь сэтгүүлчийн идэвхтэй үйл ажиллагаа,мэдээллийн нээлттэй, цогц эх сурвалжийн орчин, иргэний эрх зүйт нийгэмд бодитой оршдог сэтгүүл зүй юм. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь эрх мэдэл бүхий хувь хүн, байгууллагын хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагаа, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний эсрэг үйлдлийг илчилж олон түмэнд мэдээлдгээрээ нийгмийн хөгжилд чухал хүчин зүйл болох эрх чөлөө , ардчилал, ил тод байдлыг хамгаалан, хэвлэл мэдээлэл хэмээх “дөрөв дэх засаглал” хүчтэй оршиж буйг харуулж байдаг. АНУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийг үндэслэгч Роберт Грин “Тодорхой хувь хүн, байгууллагын нууцлахыг хүсч буй мэдээллийн гүнд нэвтэрч, нийгмийн эрх ашгийг хөндсөн чухал асуудлыг дэлгэж тавих зорилгот нийтлэл, нэвтрүүлгийг эрэн сурвалжлах сэтгүүл зүй”1 гэж тэмдэглэжээ. Мөн Английн нэрт сэтгүүлч Дэвид Рэндалын тодорхойлсноор “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн зорилго нь “албан хаагч, төр захиргааны ажилтнуудын нуухыг хичээж буй мэдээллийг ил гаргах, хүмүүсийн амьдрал, нийгэмд нөлөөлөх үйл явдал, туршлагуудын тухай мэдээлэх, эрх баригчдын авилга, улсын хөрөнгийг үр ашиггүй зүйлд цацах зэрэг буруу үйлдлийг хянаж байхад оршдог”2. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгмийн үр нөлөө өсөхийн хирээр судлаач шүүмжлэгчдийн анхааралд өртөн, түүний талаар олон янзын шүүмж гарах болжээ. Тухайлбал АНУ-ын баруун хойт мужийн их сургуулийн эрдэмтэд, профессор Дэвид Протесс ба түүний удирдсан бүлэг судлаач хэдэн жилийн турш эрэн сурвалжлага хийсэн сэтгүүлчдийн дунд асуулга явуулсны дүнд олдсон мэдээ, мөн түүнчлэн уншигч, телевиз үзэгчдийн дунд хийсэн ажиглалтдаа үндэслэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай бичиж, тодорхой дүгнэлтүүд гаргасан байна. Тэдгээрийн заримыг дурьдвал, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сэдвүүд нь хэд хэдэн эх сурвалжаас үүдэн гардаг, эрэн сурвалжлах ажлын бэрхшээлийг харилцан буулт хийх замаар даван туулна, илчлэх материал гарахад янз янзаар л ханддаг, эрэн сурвалжлагын үр дүнг нийтлэхэд уг байдлыг өөрчлөх гэсэн олон нийтийн шаардлага хааяа өрнөх үе бий, харин албан тушаалтан, байгууллагууд нийтлэгдсэн материалын талаар янз бүрийн учир шалтгаан зааж, хариу өгдөг бөгөөд заримдаа арга хэмжээ авдаг”3 гэжээ. “Сэтгүүл зүйд байх шохоорхлын хэм хэмжээ нь тэдгээр баримтыг цаагуураа үндэслэлтэй болгодог. Гагцхүү тэдгээрийг нэгтгэн дүгнэх хийгээд гаднах үндэслэл нь эргэлзээтэй байж болох талтай. Энэ нь сэтгүүлчид хэрэг явдлын ижил болон ялгаатай, эерэг болон сөрөг, эсвэл төсөөтэй байдлыг сайтар анзаарахгүй, харин тусгай, тусгай баримтыг илүү анхаардагт хамаг учир нь оршиж байдагтай холбоотой”4 гэж Оросын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн захирал А. Константинов хэлсэн байдаг. Зарим судлаачид эрэн сурвалжлах сэтгүүл зүйг “гүн ухаан, философийг өөртөө нэвт шингээсэн сэтгүүл зүй”5 гэж үнэлдэг тал ч бий. Барууны сэтгүүл зүйд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүргийг: - Албан тушаалтнуудын хаацайлан далдлахыг хүсэж байгаа нууцлаг зүйлийг ил гаргаж тавих; - Далд сэдвийг дэлгэх замаар түүнд олон түмний анхаарлыг хандуулж,, улмаар тэдний хяналтыг бий болгох; - Эх сурвалжийн баримт мэдээлэлд тулгуурлан тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг гаргаж тавих; - Төр засаг болон бусад аж ахуйн байгууллагуудын үйлдэлд хэвлэл мэдээллийн хяналт тавих6 зэргээр тодорхойлжээ. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол сэдэж гаргадаг, олон нийт зэвүүцэн дургуйцэхэд эрх баригчид байдлыг засах арга хэмжээ авдаг гэсэн хэт хялбаршуулсан схемийг АНУ-ын эрдэмтэн Протесс арилгахыг хичээсэн аж. Түүний ажиглалтаар эрэн сурвалжлах ажиллагааны явцад сэтгүүлчид сэдэж тавьсан асуудлыг нь эрх баригчид анхаарч, арга хэмжээ авахыг зүгээр хүлээж номхон хүлцэнгүй сууж байгаагүй. Сэтгүүлчид эрх баригчидтай хамтран ажиллахыг оролдож, шүүмжлэлт материал бүр нийтлэгдэхээс өмнө ч зайлшгүй өөрчлөх хэрэгтэй асуудлаар тэдэнтэй ярилцаж, үр дүнг нь хянан тандаж нэмэлт өгүүллүүд бичиж, энэ тухай уншигчдын сонорт хүргэж байсныг Протесс судалгаагаараа гаргасан байна.Мөн үүний хажуугаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйн талаарх шүүмжлэлт үзэл санааг Баруун хойд мужийн их сургуулийн профессор асан Жеймс Эттема, Стэнфордын их сургуулийн Теодор Глассер нар эрэн сурвалжлага хийж , мэргэжлийн шагнал хүртсэн сэтгүүлч, редакторуудтай хэдэн жилийн турш ярилцан асуулт тавьж, сэтгүүлчдийн хэрхэн ажилладаг, ажил мэргэжлийнхээ тухай юу бодож явдаг зэргийг судалсаны үр дүнд “”сурвалжлагч сэтгүүлчид баримтыг гуйвуулан овжин ашиглаж, үнэхээр тийм явдал болсон юм байна гэж уншигчид, телевиз үзэгчдэд ойлгуулан, тэдний дургүйцлийг төрүүлэхийн тулд гэмт хүмүүсийг гэмгүй болгодог гэсэн нээлт хийж., хүмүүст итгүүлэхийг хүсч байжээ” гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Гэвч эдгээр судлаачдын үг тухайн үедээ нотолгоо үнэмшил багатай байжээ. 1980 –аад оны дундуураас зарим хэвлэл эрэн сурвалжлах сэтгүүл зүй устана гэсэн зүйл бичиж байсан ч тэр нь амьдрал дээр батлагдсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нь авч үзвэл электрон болон дармал хэвлэлээр явуулсан эрэн сурвалжлага зарим талаар буурсан тал бий аж Гэвч сэтгүүлчдийн дундах судалгаагаар тэдний эрэн сурвалжлага хийж, мэргэжлээрээ “алдарших” хүсэл нь төдийлөн буураагүй гэсэн дүн гарчээ. Харин эрэн сурвалжлага хийх цагийг багасгах хандлага илэрч байв. Энэ нь урт хугацаанд эрэн сурвалжлага хийх төслүүд унахад хүргэж мэдэх юм хэмээн судлаачид болгоомжилдог. Эрж сурвалжлах цагийг багасгах нь бодлого тодорхойлдог хүмүүс болон сэтгүүлчид нягт хамтран ажиллахад дөхөм болж, цаашлаад тэдний хооронд түншийн харилцаа тогтооно. Учир нь мэдээллийг түргэн олж авах нь сэтгүүлчдэд чухал. Түүнээс гадна албан тушаалтантай харилцаж дассан жирийн сэтгүүлчид эрж сурвалжлах арга эзэмшвэл энэ нь сэтгүүл зүйг эвсэл байгуулах зүгт улам бүр түлхэх болно. Эдгээр хандлага нь бодлого тодорхойлдог буюу эрх мэдэлтнүүдийн хувьд эерэг сайн алдар хүнд олох бас нэг боломж юм. Улс төрчид, зарим нь эрх баригчдыг эсэргүүцэгчид гэж өөрсдийгөө үздэг өчүүхэн бүлэг сэтгүүлчдэд бараг найдахгүй болж, хэвлэлийн тогтоосон өргөн түншлэлээр үр дүнтэй үйл ажиллагаа явуулах боломжоо нэмэгдүүлнэ. Үйл явдал ингэж өрнөвөл улс төрийн үйл явцад ихээхэн нөлөөлөх болно. ОНМХ, эрх баригчдын холбоо хүчтэй болбол энэ нь сэтгүүлчид улс төрийн шийдвэрт их хэмжээгээр нөлөөлж чадна гэсэн үг. Ер нь ОНМХ эрх баригчдын эвсэн түншлэх нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүч чадлыг сааруулж мэднэ. Нөгөө талаар, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн урт хугацааны нөлөөлөл нь доорх нөхцөл байдлын улмаас хумигдаж болох бөгөөд юу вэ гэвэл нийгмийн элдэв зовлон гачаалын эсрэг загалмайтны аян дайны эрч буурч байгаа билээ. ОНМХ-ийн төлөөлөгчид –“муу муухайг төнхөгчид “ маань бодлого тодорхойлогчдоор тодорхой хэмжээний өөрчлөлт хийлгүүлэх гэж хичээсээр л байх болно. Гэвч тэд нэг эрэн сурвалжлагаас нөгөөд шилжих гэж ядаж байх хугацаанд шинэтгэлийн гол утга-үйл ажиллагааны хөтөлбөр улс төрчдийн ашиг сонирхлыг илэрхийлэгч хүчнүүдийн хяналтад үлдэх магадлалтай аж. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй бол хариуцлагатай сэтгүүл зүй мөн. Энэ нь нэг талаас албан тушаалтнуудын олон түмний өмнө хүлээх хариуцлага, нөгөө талаас сэтгүүлчдийн олон түмэнд гагцхүү үнэн бодит баримттай нийтлэл мэдээлэл хүргэх хариуцлагаар хэмжигддэг. Хэрэв төрийн өмчийн цэцэрлэгийн ажилтан хүүхдүүдийг садар самуунд уруу татсан байж болзошгүйг сэтгүүлчид баримтаар нотлоод улмаар шүүх буруутайг нь тогтоогдсон бол хэвлэл мэдээллийнхэн Засгийн газрын холбогдох байгууллагаас тухайн ажилтанг сонгож авдаг шалгуур болон тэр хүүхдүүдийг хамгаалах талаар юу хийх гэж байгааг мэдэхийг хүснэ. Үүний цаана Засгийн газрын болоод сэтгүүлчийн хэн хэнийх нь хариуцлага давхар явж байгаа юм. Харин эл хариуцлага олон түмний эрх ашгийн үүднээс л хэн хэнд нь тавигдаж байгааг анхаарах ёстой л доо. Нөгөө талаар хэвлэл мэдээлэл гэдэг нь төрийн болон хувийн хэвшлийн алинаас нь ч хамааралгүй, бие даасан эрх чөлөөтэй субъект гэдгээ хамгаалж үлдэхийн тулд хариуцлагатай байх ёстой юм. Албан тушаалаа урвуулан ашигласан тодорхой хэргийг эрж сурвалжлахдаа сэтгүүлчид шинэ, шинэ зөрчил будлианы учгийг хөөж, учрыг олохын хэрээр сэтгэлд хамгийн хүчтэй буусан баримтуудыг шохоорхдог юм. Үүнийг “даган баримтлах логик” гэж нэрлэж болно”7 хэмээн дүгнэн хэлсэн байдаг. Үнэхээр ч шилж, шигшсэний дараа үлдсэн баримт болгон үнэн байдлыг бодитой тусгаж чаддагийг олон улсын туршлагатай эрэн сурвалжлагчид бүтээлээрээ харуулдаг билээ. Үүний тодорхой жишээ нь 1990-ээд оны сүүлчээр Шейла Коронел, Ивон Чува тэргүүтэй дөрвөн сэтгүүлч Филлиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийг санаачлан байгуулж, өөрсдийн үйл ажиллагааг ерөнхийлөгч Жозеф Эстрадагийн хууль бусаар хөрөнгө, орлогоо бэхжүүлж, авилгалын хэргийг өөгшүүлж буй хэрэгт чиглүүлэн ажиллажээ. Тэр тухайн улс оронд бөөн хардлага, сэрдлэ, гудамжны хов живээс өөр барих барьцгүй байсан үйл явдлын араас олон сарын турш уйгагүй эрэн сурвалжилсаны эцэст ерөнхийлөгч хэдэн тэрбум пэсогийн хээл хахууль, авилгал авч байсан хэргийг илрүүлэн бичжээ. Тэдний энэхүү цуврал бүтээл нь олон түмнийг ерөнхийлөгчөө огцруулах хөдөлгөөнд оруулаад зогсоогүй эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь хуулийн хэрэгжилт маш сул дорой, авилгалд идэгдсэн, танил талын хэлхээ холбоо дэндүү хөгжсөн нийгэмд хүртэл асар их нөлөө үзүүлж чаддаг гэдгийг харуулж, бас батласнаараа бусдад үлгэр загвар болсон юм. Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвөөс нийтлэн гаргасан эхний гурван сурвалжлага нь л Эстрадагийн эсрэг шүүх ажиллагааны гол бааз суурь нь болсон байна. Тэрхүү шүүх ажиллагааны эцэст хэдэн сарын дараа Ерөнхийлөгч Эстрада огцорч, ФЭССЗТ-ийн бүтээл нь шүүмжлэхээс ямагт цэрвэдэг байсан Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр цагаас хойш Филлиппинд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хүчтэй хөгжиж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв нь сургалт, судалгааны үйл ажиллагааг давхар хийх болжээ. Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн хийсэн эрэн сурвалжлага нь сэтгүүл зүйн судалгааны үнэтэй арга зүй төдийгүй улс төр, хууль эрх зүй, нийгмийн үр нөлөөгөөрөө асар их ач холбогдолтой бүтээлүүд болсон билээ. Энэ нь нэгдүгээрт, хэвлэл мэдээлэл асар их үүрэг, хариуцлагатай байдгийг нийгэмд мэдрүүлж, олон түмэн хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглалын хэмжээнд хүлээн зөвшөөрөхөд ихээхэн түлхэц өгчээ. Шүүмжлэхээс ямагт цэрвэдэг байсан Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгсэл хөдөлгөөнд орж, өмнө нь Ерөнхийлөгчид тал заслаа хэмээн шүүмжлэгддэг байсан хэвлэлүүд зориг орж, Ерөнхийлөгч болон түүний тойрон хүрээлэгчдийг ухаж төнхөн, эрэн сурвалжлага хийх болжээ. Тэр үед дөрвөн сэтгүүлчийн ахлагч, Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн захирал Коронел “Одоо хүн бүр л Эстрадагийн нууц амрагуудын байшинг олж илрүүлэхийг хичээж байна. Хэвлэл мэдээллийнхэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйг үнэлж сурч байна”8 хэмээн онцлон тэмдэглэжээ. Хоёрдугаарт, Сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан бүтээл нь маш их эрх мэдэл, мөнгө хөрөнгийг өөртөө хуримтлуулж чадсан хүчирхэг Ерөнхийлөгчийн эсрэг шүүх хэрхэн шударгаар ажиллахыг олон түмэн харж, хяналтаа тогтооход ихээхэн тус үзүүлсэн юм. Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвөөс хэвлэн гаргасан эхний гурван сурвалжлага нь Эстрадагийн эсрэг шүүх ажиллагааны гол бааз суурь болсон байна. Шүүх Жозеф Эстрадад авилга, хээл хахуульд автсан, олон түмний итгэлийг хөсөрдүүлсэн, Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр ял тулгасан байна. Ялын үндэслэлийн гурав нь сэтгүүлчдийн сурвалжлагад суурилжээ. Шүүх ажиллагааны эцэст хэдэн сарын дараа Ерөнхийлөгч зөөлөн суудлаасаа огцорчээ. Гуравдугаарт, сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан бүтээл нь ард түмэн Ерөнхийлөгч сонгогчдынхоо итгэлийг хэрхэн хөсөрдүүлснийг баримт нотолгоотойгоор мэдэж, улмаар түүнд хяналт тавьж, басхүү сонгосон ч эргүүлэн огцруулж чаддаг өөрсдийнх нь хүч чадлыг мэдрүүлж өгчээ. Дөрөвдүгээрт, сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан бүтээл нь дэлхий дахинд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүч чадал, ач холбогдлыг мэдрүүлэхэд түлхэц өгсөн юм. Тэрч утгаараа Филиппиний дөрвөн сэтгүүлч эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Жэйм В.Онгпины уралдааны тэргүүн шагналыг 2001 онд авчээ. “Урьд өмнө сэтгүүл зүйн чиглэлээр гарч байгаагүй гойд сайн судалгаа хийж, баримтаар нотлон, ур чадварын дээдийг харуулсан бүтээлүүд” гэж тус төвийнхний тухай дэлхий нийтээр бичиж байна. Оросын сэтгүүл зүйн уламжлалд эрэн сурвалжлагын хэлбэр социализмын үед ч байсан, гэхдээ “тухайн үед сэтгүүлчид мэргэжлээ богино хугацаанд сольж гуанзны үйлчлэгч, таксины жолооч зэргийг хийж, үйлчилгээний байгуулллагын ажлыг шүүмжлэхээс хэтрээгүй. Харин шинэ үеийн сэтгүүлчид тийм ч тааламжтай бус орчинд нийгмээс нууцалж байгаа зарим үзэгдлийн мөн чанарыг илрүүлж чаддаг болсон нь ахиц дэвшил” юм.9 Эрэн сурвалжлах сэтгүүл зүй бол хамтын бүтээл, хамтын зориг эрмэлзлэл байдаг. Энэ жишгийг Орос улсад үзүүлж, тухайн орны сэтгүүл зүйд эрэн сурвалжлагын үлгэр дууриал, ач холбогдлыг мэдрүүлж байгаа хэсэг сэтгүүлчдийг Санкт-Петербург дэх Андрей Константиновын төв нэгтгэн ажиллаж байна. Энэ төв нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хувийн агентлаг бөгөөд тэнд нийт 40 гаруй сэтгүүлч, цөөн тооны хуульчид ажилладаг. Тус төвийнхөн Төрийн думын гишүүн асан эмэгтэйн гэнэтийн үхлийн шалтгаанаас авахуулаад хэдэн тэрбум төгрөгийн зээл авсан ч үйл ажиллагаа нь дампуурсан барилгын компанийн сүйрлийн араас мөшгин сурвалжилж олон нийтийн анхааралд хүргэжээ. Тус төв 24 цагаар мэдээлэл авах утас ажиллуулж, эрэн сурвалжлах шаардлагатай гэж үзсэн баримт, хэрэг явдал, сэжиг таамгийнхаа араас сэтгүүлчдийг багаар нь ажиллуулж, үр дүнг нь үзэхийг зорьдог байна. Тэр эрэн сурвалжлага хийх явцдаа шударга ёс, сэтгүүлчийн ёс зүй, нийгмийн ашиг сонирхлыг эрмхэмлэхийг гол шугамаа болгодог яч зарим тохиолдолд улс төр, бизнесийнхний захиалгаар төлбөрт эрэн сурвалжлага хийдэг ажээ. Тухайлбал энэ төвд Финланд, Шведээс тодорхой хэрэг явдлын зангилааг тайлж, эрэн сурвалжилж өгөхийг хүссэн захиалга ч ирж байжээ. Харин мэдээллийн эх сурвалжийг нууцлах талаар урьдчилан тохирсон л бол ямар ч нөхцөлд нь хамгаалах ёстой гэдэг зарчмийг тус төвийнхөн мэргэжлийн онцгой эрхээ болгодог байна. Ийнхүү Оросын өнөөгийн сэтгүүл зүйд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хандлага байгаа ч хэвлэл, мэдээллийн хэрэгсэл улс төр , эдийн засгийн капиталболон илүүтэй хөгжиж байна. Санкт-Петербургийн их сургуулийн доцент А.А. Юрковын үзэж буйгаар “Өрнөдөд хэвлэл мэдээллийн капитал буюу бизнес болон хувирсан бол Орост гол гол хэвлэл улс төрийн капитал буюу улс төрчдийн засгийн төлөөх тэмцлийн зэвсэг болон илүүтэй ашиглагдаж байгаа”10 юм. Оросын нэр нөлөө бүхий хэвлэлийг ямар ямар улс төрчид эрхэндээ оруулсныг “Независимая газета” сонин жагсаан хэвлэсэн нь энэхүү сэжиг таамгыг нотолж баталгаажуулсан байна. Орос оронд улс төр, бизнесийнхний мэдээллийн дайн явагдаж буй гэж үздэг судлаачид ч байдаг. Ийм нөхцөлд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжинө гэдэг нь эргэлзээтэй юм. Өөрөөр хэлбэл, эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих таатай хөрс нь бүрдээгүй байна гэсэн үг. “Мэдээлэл олж авах хууль зүйн бололцоо урьд өмнөхөөс хялбар болсон ч сэтгүүлчдийн хувьд хаалттай бүсүүд байсаар байна. Ялангуяа төрийн эрх баригчдын үйл ажиллагаа ил тод болоогүй, олон түмэнд тайлагнадаггүй, хариуцлагын механизм үйлчилдэгүй учраас эрэн сурвалжлага хийнэ гэдэг нь эрх баригчдын эсрэг сэтгүүлчид нүцгэн гараараа тулалдахтай адил гэж тэд үздэг байна. Энэ хандлага нь дийлэнхи сэтгүүлчдийг эрэн сурвалжлага, шүүмжлэлт нийтлэл бичихээс зайлсхийх шалтаг болж, тэд дуулиан шуугиан, гэмт хэргийн ертөнц, секс рүү хошуурч, эргээд хэвлэл өөрсдөө шарлаж эхэлсэн байна”11. Энэ бол Оросын хэвлэлийн сүүлийн арав гаруй жилийн нүүр царай юм. Харин цөөн хэвлэл, цөөн сэтгүүлчид хэн нэгний захиалгаар бус итгэл үнэмшлээрээ ажиллаж, мэргэжлийнхээ нэр хүндийг аврах цаг болсон гэж үздэг ажээ.

Лавлагаа[засварлах]

  1. http://www.owenspencer-thomas.com/journalism/newsvalues
  2. http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/1461670X.2010.511956
  3. http://journalism.org/node/72
  4. http://www.cpj.org/
  5. http://www.britannica.com/EBchecked/topic/1069436/gonzo-journalism
  6. http://en.wikipedia.org/wiki/Gonzo_journalism
  7. http://www.abc.net.au/news/2012-02-21/drone-journalism-takes-off/3840616

Гадаад холбоосууд[засварлах]

  1. http://en.wikipedia.org/wiki/Citizen_Journalism
  2. http://en.wikipedia.org/wiki/Creative_nonfiction
  3. http://en.wikipedia.org/wiki/History_of_American_newspapers
  4. http://en.wikipedia.org/wiki/History_of_journalism
  5. http://en.wikipedia.org/wiki/Journalism_education and http://en.wikipedia.org/wiki/Journalism_school
  6. http://en.wikipedia.org/wiki/Journalism_ethics_and_standards
  7. http://en.wikipedia.org/wiki/Journalism_genres
  8. http://en.wikipedia.org/wiki/Non-profit_journalism
  9. http://en.wikipedia.org/wiki/Objectivity_(journalism)
  10. http://en.wikipedia.org/wiki/Reporters_without_borders
  11. http://en.wikipedia.org/wiki/SEEMO
Эх сурвалж: https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D1%8D%D1%82%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB_%D0%B7%D2%AF%D0%B9