Хэл яриа үүсэн хөгжихөд:
1. Үг хэл бий болсон
2. Бичиг үсэгтэй болсон
3. Ном хэвлэл бий болсон зэргээс үүдэн эдгээр нь мэдээллийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх болжээ.
20-р зууны үед Германы эрдэмтэн Иоган Гутенберг библийн судрыг хэвлүүлснээр анхны номын эхийг тавьсан гэж үздэг. Тэгвэл 1470 онд Германы Кельн хотод сүүлийн үеийн мэдээнүүдийг эмхтгэн нийтэлсэн нь анхны сонин байлаа. Ийнхүү анх Европын орнуудад тогтвол хэвлэл үүссэн. Анхны тогтмол хэвлэлүүд нь бүх төрлийн мэдээллийг өөртөө агуулж байсан бөгөөд өргөн хүрээг хамарч байжээ. Журналистика буюу Сэтгүүлзүйн салбар шинжлэх ухаан нь мэдээллийг цуглуулах, боловсруулах, олон түмэнд хүргэх зайлшгүй шаардлагаас үүдэн гарчээ. 19-р зууны эхэн үеээс мэдээллийн агентлагууд үүсэж эхэлсэн. Энэ нь СЗ-үйн хөгжилд хүчтэй нөлөөлсөн.
-1835 онд Францад “Гвас” агентлаг байгуулагдав.
-1849 онд Германд “Вольф”
-1851 онд Англид “Рейтер”
Эндээс буюу 19-р зуунаас эхлэн СЗ-үй нь биеэ даасан шинжлэх ухаан болон хөгжжээ. Өнөөгийн байдлаар Юнескогийн мэдээлснээр 200 гаруй оронд мэдээллийн агентлаг бий болжээ. Эдгээрийн ихэнх нь нийгэм, улс төр, цаг агаар, спорт гэх зэргээр мэдээллийг дагнан төрөлжүүлсэн агентлагууд юм. Дэлхийд өнөөдөр 500,000 орчим радио ТВ-ийн станци, 1,5 тэрбум радио хүлээн авагч, 600 сая ТВ, өдөр тутмын 10,000 гаруй сонин хэвлэл байна.
Эх Сурвалж: http://setguulzui-jurnalistika.blogspot.com/2011/11/blog-post_07.html
No comments:
Post a Comment