ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА
- Онлайн мэдээллийн хэрэгслийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна
- МХХ-гийн судалгаагаар 2012 онд 30, 2013 онд 68, 2014 онд 100 гаруй мэдээллийн вэб сайт
- Жилд дунджаар 40 гаруй мэдээллийн хэрэгсэл шинээр нээгдэж байгаагийн дийлэнх нь цахим /Эх сурвалж: МХХ/
ХЭРЭГЛЭГЧИЙН ХАНДЛАГА
- Мэдээллийн технологийн хувьсал, хүртээмжээс шалтгаалж, хэрэглэгчийн мэдээлэл авах эх сурвалж өөрчлөгдөж байна
- 1988 онд радиогоос, 1997 онд сонин, 1999-2011 он хүртэл ТВ-ээс мэдээллээ авч байсан иргэд 2011 оноос интернэтээс мэдээллээ авдаг болсон /эх сурвалж МХХ/
ЭНЭ ЧИГ ХАНДЛАГААС ХАМААРСАН ӨӨРЧЛӨЛТ
- Монголын хэвлэлийн зах зээл дэх мэдээллийн хэрэгслийн бүтэц
- Салбарын боловсон хүчний бүтэц
- Мэдээллийн агуулга
- Хэрэглэгчийн бүтэц
- Хамгийн гол өөрчлөлт нь сэтгүүлчид тавигдах шаардлага
Цахим үеийн сэтгүүлч
- Шуурхай байх
- Гэрэл зургаа авдаг байх
- Шаардлагатай бол видео дүрс авах
- Техникийн мэдлэгтэй байх
- Цахим сүлжээг сайн ашигладаг байх
- Энэ бүх шаардлагыг хангаж байж цахим эринд тэсч үлдэнэ
Цахим үеийн мэдээллийн хэрэгсэл
- Хэвлэмэл хэвлэл буюу сонин, сэтгүүлийн хувь жилээс жилд буурч байна
- Хэвлэмэл болон цахим хоёр хувилбарыг сонгож байгаа ч аль аль нь төдийлөн амжилттай биш
- Цахим хэлбэрийг төлбөртэй болгох
Менежментийн шинэ хэлбэрийг шаардаж байна
- Хосолмол контент- текстэн мэдээ, видео дүрс, гэрэл зураг хавсарсан
- Мэдээнээс гадна “туслах” бизнестэй байх /News corporation мэдээний бизнесээс 20 хувийн орлого олж бусад орлогоо хиймэл дагуул, киноны орлого-20th Century Fox, Washington Post компанийн хувьд сонин, сэтгүүл нь орлого нь буурч байгаа ч боловсролын салбарын Kaplan Education-оос 50 хувийн орлогоо олж байна
Цахим үеийн зар сурталчилгаа
- Хэвлэмэл хэвлэлийн хувь буурсан нь сурталчилгааны орлогод шууд нөлөөлж байна
- Уламжлалт мэдээллийн хэрэгслүүдээс сурталчилгааны урсгал Google, Yahoo, Youtube рүү шилжиж байна
- Уламжлалт хэвлэлийг бодвол сурталчилгааг илүү өнгө үзэмжтэй, илүү сонирхолтой хэлбэрээр, хямд үнээр, илүү олон хүнд хүргэх боломжийг цахим хэвлэл олгож байна
Сэтгүүлчдийг дуэльд дуудаж байна
- Блог, олон нийтийн сүлжээ нь сэтгүүлчийг дуэльд дуудаж байна
- Жиргээчдийн мэдээллийг нягтлах, нотлох байдлаар сэтгүүлчид ажиллах нь түгээмэл болж байна
Эх Сурвалж: http://www.news.mn/content/197371.shtml
No comments:
Post a Comment